x

У.Хүрэлсүх: Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны Есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. 

Тэрээр, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ.

Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв 16 цаг 29 мин 2025 оны технологийн чиг хандлага 17 цаг 31 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно 17 цаг 45 мин Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй 18 цаг 57 мин Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж байна 19 цаг 51 мин Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Уржигдар 10 цаг 24 мин Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Уржигдар 10 цаг 11 мин Сири яагаад бутрах аюулд оров? Уржигдар 10 цаг 00 мин Сирийн Асадын дэглэм нурсан нь Уржигдар 09 цаг 49 мин Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулъя Уржигдар 09 цаг 43 мин ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв Уржигдар 09 цаг 14 мин Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 00 мин Сонирхуулахад... 2024-12-14 АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? 2024-12-14 Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трамп, Макрон, Зеленский... 2024-12-14 Хоморголон устгалт шагнагдав 2024-12-13 МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална 2024-12-13 Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? 2024-12-13 Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь 2024-12-13 Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг давтах вий 2024-12-13
iИх уншсан
Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Сири яагаад бутрах аюулд оров? Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Сонирхуулахад... Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй
Top