Пүрэв гаригт Хятадын Хэнань нутагт усархаг бороо их хэмжээгээр орж бүс нутгийг усанд автуулсан бөгөөд аадар бороо үргэлжилж орох төлөвтэй байна.
Гамшигт үерийн улмаас дор хаяж 33 хүн амь үрэгдэж, 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Наад зах нь найман хүн сураггүй алга болсон гэж мужийн удирдлагууд мэдэгдсэн боловч эдгээр тоо нь зөвхөн урьдчилсан таамаг бололтой.
Мөн пүрэв гаригт хүмүүс үерийн ус харахаар гарч яваад одоо болтол эргэж ирээгүй 12 настай Ян Ян Ичэн шиг бусад сураггүй болсон найз нөхөд, хамаатан саднаа эрж хайж байна.
"Тэр эргэж ирээгүй" хэмээн Ян Ян Ичэний эмээ Цуй Юнсай уйлж хэлэв.
Жөнжөү хотын галт тэрэгний хонгил үерт автаж түүгээр зорчиж байсан гал тэрэг осолдсны улмаас 12 хүний амь үрэгдсэн тул тус нийтийн тээврийн үйлчилгээ одоо хүртэл зогссон хэвээр байна.
Зөвхөн төв Ази төдийгүй Европын зарим хэсэг ч мөн үерт автсан байна. Ялангуяа баруун Герман хэдэн хоногийн өмнө хүчтэй үерт цохиулж одоо үлдэгдлээс нь салах, нөхөн сэргээлт хийж эхэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com