x

Архангай аймаг, сумдын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдлаа

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өгсөн юм.

Мөн Архангай аймагт вакцинжуулалтын татан авалтыг ямар нэгэн саадгүй хүргэх саналыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн билээ. Энэ дагуу Архангай аймагт вакинцуулалт саадгүй хүргэгдэхээр болсон тул хадгалалт, тээвэрлэлтийн горимыг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа. Он гарснаас хойш Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэлүүд Архангай аймагт олгогдсоныг Эрүүл мэндийн сайд онцолсон юм.

Харин улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг Архангай аймгийн онцгой комисст хандаж нийт иргэд, малчдаа вакцинжуулах, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд хөдөө орон нутагт хэрхэн зорчих талаархи мэдээ мэдээлэл, анхааруулгыг өгсөн.

Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар аймаг, сумдын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ УОК, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд,

  • Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох
  • Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
  • Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх
  • Хоёр долоо хоногийн дараа 50 гаруй мянган тун вакцин ирүүлэх
  • Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх
  • Хамгаалах хувцас хэрэгслэлийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжилсан юм.

Эдгээр асуудлыг аймаг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК, ЭМЯ-д уламжилж, дэмжин хуваарийн дагуу шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн Архангай аймгийн залуучуудын санаачилсан “ХАМТДАА ДАВНА” аянаар дамжуулан комбинзон 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, “N95” маск 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг тус тус хандивлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 5 цаг 39 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 5 цаг 40 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 5 цаг 40 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 5 цаг 41 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 10 цаг 14 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 10 цаг 20 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 10 цаг 21 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 10 цаг 28 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 29 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 10 цаг 31 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 10 цаг 31 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 10 цаг 32 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 10 цаг 33 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 11 цаг 52 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 12 цаг 2 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 12 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 12 цаг 55 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top