Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Баянбилэгийн Цэдэн-Ишийн шар халзан хонь энэ сарын 8-ны өдөр төллөж, 4 ихэр хурга гаргажээ.
Төллөх бүрдээ 2 ихэр хурга гаргадаг байсан хонь энэ жил 4 ихэр хурга гаргасан байна.
Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг байна.