УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Аав, ээж, гэр бүл, хамгийн хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Итгэж төлөөллөө болгосон хан Хэнтийн сонгогчид, нэг ангид хамтдаа сууж хууль батлалцсан УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна.Надтай нэр холбогдсон эмэгтэйчүүдээс хүлцэл өчиж байна. Залуу улстөрчид үзүүлсэн итгэлийг биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсныг нотлох өдөр удахгүй ирнэ ээ. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх биш бүр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна.
Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна.
Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна.
Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна.
Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргаж албан ёсоор өгөх гэж байна" гэлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсангүй.