x

“Амгалан дулааны станц”-ийг төрийн өмчит компани болгожээ

Засгийн газрын ээлжит /2020.02.19/ хуралдаанаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгох шийдвэр гаргажээ. 

Засгийн газраас дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Товч мэдээ:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд цахим хэлбэрээр виз олгох урьдач нөхцлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах зэрэг Монгол Улсын визний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.
  • “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгов. Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19,969.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүэх боломж бүрдэх юм.
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл, шаардлага тавих, өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх нэмэлт боломж нээгдэх юм.
  • Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.89.44)
    Hotiin ger horoolol ruu dulaanii shugmaa orgotgoochee. Amgalan stants chini huchin chadlaa buren ashiglaj chadahgui baigaa ym bish hi.
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл 15 цаг 1 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ 15 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 15 цаг 23 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, ам... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр бол... АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэм... Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир...
Top