УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгнө гэсэн бөгөөд УИХ-ын даргад өгчээ. Чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ыг үндэслэн бичжээ.
УИХ-ын тухай хуулийн 6.6-д гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болгох тохиолдлуудыг заасан байх бөгөөд 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан заалтыг үндэслэн чөлөөлөгдөх өргөдлөө өгөв.