x

Б.Дашдондог: Бид өвөг дээдсийнхээ үйл хэргийг урагшлуулахын төлөө амьдрах ёстой

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай билээ. 

Энэ удаагийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардуулсан бөгөөд хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог гардан авлаа. 

Тэрээр дээд хөх тэнгэр, төрийн гурван өндөрлөг, ард түмэн, гэр бүл, найз нөхөддөө хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолсон юм. 

Продюсер Б.Дашдондог: "Та бүхэндээ эзэн Чингис хааны мэлмий гийсэн Монголчууд бидний бахархалт, бэлэгт сайн өдрийн мэнд хүргэе. Эзэн Чингис хааны нэрээр адислагдаж, дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж "The Hu" хамтлагийн нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Энэ цаг үед "The Hu" хамтлагийн даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, тэгш сайхан орноо суртачлан, нэр алдраа цуйраатуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл хамт байж хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ гайхалтай амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт талархалаа илэрхийлж байна. Гавьяа нь та бүхнийх минь юм шүү.

Өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой. Мөнх хөх тэнгэр биднийг ивээг" гэлээ. 

“The Hu” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон бөгөөд тухайн цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм.

Тус хамтлаг “Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн "Billboard"-ийн жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.

“The Hu” хамтлаг хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог-Үүсгэн байгуулагч, продюсер
  2. Ц.Надмидтулга-Менежер
  3. Брэндон Фрайзен-Менежер
  4. Ц.Галбадрах-Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэйч
  5. Г.Нямжанцан-Төмөр хуур, цуур, хөөмэйч
  6. Энхсайхан-Гал морин хуур, хөөмэйч
  7. Н.Тэмүүлэн-Товшуурч
  8. Г.Одбаяр-Бөмбөрчин
  9. А.Жамбалдорж-Соло гитарчин
  10. Б. Батхүү-Басс гитарчин
  11. М.Өнөмөнх-Хэнгэрэг хөгжимчин 

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 1 цаг 6 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 1 цаг 12 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 1 цаг 18 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 1 цаг 23 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 19 цаг 43 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 19 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 19 цаг 58 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 20 цаг 2 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 20 цаг 4 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 20 цаг 5 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 20 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 20 цаг 12 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 20 цаг 15 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 20 цаг 32 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 22 цаг 52 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 23 цаг 10 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top