x

Энэ намар 400 мянга орчим тонн улаан буудай хураажээ

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусах шатандаа орж, төмс, хүнсний ногооны дүн мэдээлэл гарчээ. Харин улаан буудайн хураалт дууссан ч дүн мэдээ хараахан гараагүй байна. Учир нь өдгөө тариа цайруулах ажил хийгдэж байгаа аж. Энэ хавар 376 мянган га талбайд үр тариа, 340 мянган га талбайд улаан буудай тариалсан гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдсэн. Энэ талаар тус яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Ургац хураалтын ажил дуусах шатандаа орсон гэсэн. Энэ жил хэчнээн хэмжээний буудай, хүнсний ногоо хураасан бэ. Төлөвлөсөн хэмжээндээ ургацаа авч чадав уу?

-Ургац хураалтын ажил дуусаж байна. Гэхдээ ургац хураалтын дүн мэдээ хараахан гараагүй. Үр тарианы хураалт дуусаж, тариа цайруулах ажил хийгдэж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил арав орчим хувьтай байна.

Төмс болон хүнсний ногооны ургац хураалт бүрэн дууссан. Бид энэ жил 14 мянган га талбайгаас 165 мянган тонн төмс хураахаар төлөвлөөд байсан. Өнөөдрийн. байдлаар 190 гаруй мянган тонн төмс хурааж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна.

Хүнсний ногоо 92 мянган тонныг хураахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 91 мянган тонн ногоо хурааж, төлөвлөгөөний дагуу ажиллалаа. Харин улаан буудайны хувьд 420 мянга орчим тонн буудай хураах урьдчилсан баланс гарсан. Одоогийн байдлаар 400 мянга орчим тонныг хураасан.

Одоо гурил үйлдвэрлэлд тэнцэх эсэх асуудал бий. Гурилын үйлдвэрт хэдий хэмжээний буудай хүлээлгэн өгөх нь ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа тодорхой болно.

-Энэ жил хур тунадас элбэгтэй жил байлаа. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургацын чанар муудаж, дараа жилийн үрийн нөөцөө бүрдүүлж чадахгүй нь гэсэн мэдээлэл бий. Ийм байдал үүсэх үү?

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим буудай чийгтэж, чанар нь муудах асуудал гардаг. Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн нөөцийн дүн гарна. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ирэх жилийнхээ тариалалтын үрийг нөөцөлдөг дүрэм журамтай. Үүнийхээ дагуу нөөцөө бүрүүлээд явж байгаа.

Ургац хураалтын дүн гарахад ирэх жилийн үрийн мэдээлэл гарна. Одоохондоо үрээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй гэдэг дүн мэдээ тараагүй.

-Ургац хураалтын нэгдсэн дүн хэзээ гарах вэ?

-Энэ сарын 20-нд нэгдсэн мэдээлэл гарна.

-Жил болгоны хавар сайн чанарын үрээр тариалалт хийнэ гэж мэдэгддэг ч намар нь үрийн чанараас шалтгаалан ургац муу хураалаа гэдэг?

-Улаан буудайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь гурил үйлдвэрлэлд нийцэх хүнсний улаан буудай үйлдвэрлэхийг зорьдог. Харин үрийн тариалалтаа тусдаа хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн тариалалт хийж байгаа аж ахуйн нэгж нь хүчин чадлаасаа шалтгаалан үрээ тусад нь бэлтгэдэг гэсэн үг.

Гурил үйлдвэрлэлд нийлүүлж буй хүнсний улаан буудайн тариалалтаас өөрөөр тариалдаг гэсэн үг. Иймд аж ахуйн нэгжүүд үрээ авч үлдэхийг эрмэлзэж, үрийн нөөцөө бүрдүүлдэг.

-Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог. Энэ жил хэчнээн компанид хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?

-Ургац хураалтын дүн мэдээ гарсны дараа буудайн урамшууллыг олгодог. Ингэхдээ ирэх жилийн буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах төсөвт суулгаж, оны дараа аж ахуйн нэгж, иргэдэд урамшууллыг нь олгоно.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 7 цаг 18 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 7 цаг 19 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 7 цаг 19 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 7 цаг 20 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 11 цаг 53 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 11 цаг 59 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 12 цаг 0 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 12 цаг 7 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 8 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 12 цаг 10 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 12 цаг 10 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 12 цаг 11 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 12 цаг 12 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 13 цаг 31 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 13 цаг 41 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 14 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 14 цаг 34 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top