Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Панмүнжом тосгонд Мүүн Жэ Ин эхлээд очсон бөгөөд удалгүй Ким Жон Ун хүрэлцэн ирсэн байна.
Ким Жон Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж ирсэн гэнэ. Тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Хойд Солонгосын анхны удирдагч болж байгаа боллоо. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ аж. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.