Өнөөдөр хоёр Солонгосын хил дээр болох түүхэн уулзалтын үйл ажиллагааг Өмнөд Солонгосын мэдээллийн KTV агентлаг шууд дамжуулж байна.
Монголын цагаар 08:30 цагт Ким Жон Ун хоёр Солонгосын хилийн шугамыг давж, Өмнөд Солонгосын Панмунжом хотхонд ирэх юм. Солонгосын дайнаас хойш буюу 65 жилийн дараа Хойд Солонгосын удирдагч анх удаа Өмнөдийн нутагт хөл тавьж байгаа билээ.