x

Францын ерөнхийлөгчийн АНУ дахь төрийн айлчлал эхэллээ

Францын  ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ дахь төрийн айлчлал   өчигдрөөс эхэллээ.  Францын  төрийн тэргүүний онгоц  Вашингтоноос  холгүй орших  агаарын цэргийн  Эндрюс  баазад  газардсан   байна.  Үүний дараа Америкийн анхны  Ерөнхийлөгч  болох  Жорж  Вашингтоны  түүхэн өргөөнд   АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп,  Францын  төрийн тэргүүн Эммануэль Макрон нарын  анхны  албан  бус  уулзалт болсон  юм.

Эммануэль  Макрон  АНУ,  Франц  улсууд  онцгой  үүрэг хариуцлага хүлээдэг.  Олон талт харилцааны  орчин үеийн  зарчмын  баталгаа нь  болдог.  Тиймээс    тодорхойгүй байдал,  аюул заналхийлэл,  асуудал ихтэй  энэ  цаг үед  АНУ-д хийж  байгаа айлчлал  нь  онцгой  чухал   ач холбогдолтой хэмээн  тодорхойлж  байгаагаа  илэрхийлсэн  байна.  Мөн хэлэлцэх  олон  асуудал  ч АНУ, Францын  хооронд бий гэдгийг тэмдэглэсэн юм.

Францын  Ерөнхийлөгчийн 3  өдөр үргэлжлэх айлчлалын гол  арга хэмжээнүүд өнөөдөр  болно.  Америк  Францын  төрийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээгээр  2  талын  харилцаа хамтын ажиллагаа, Солонгосын хойг,  Ойрхи Дорнодын  асуудлыг  хөндөж  хэлэлцэхээр  төлөвлөж  байна.  Үүнээс  ган, хөнгөн  цагааны  импортын татварыг  нэмсэн  АНУ-ын Ерөнхийлөгчийн  шийдвэр, Ираний цөмийн  хөтөлбөртэй холбоотой гэрээ  анхаарлынх нь  төвд  байхаар байна.  Францын  Ерөнхийлөгчийн хувьд  импортын  гаалийн  татварыг нэмэх  Дональд  Трампыншийдвэрийг  худалдааны дайн  зарлалаа гэж тодорхойлж    холбоотнууд  ийм дайн хийх  ёсгүй  гэсэн байр  суурьтай  байгаагаа  илэрхийлж байсан.

Тэгвэл  Ерөнхийлөгч  Дональд  Трамптай  уулзах үеэр  Европын Холбооны  орнуудаас нийлүүлж  байгаа  ган, хөнгөн  цагааны  импортын  гаалийн татвартай холбоотой  асуудлыг  онцгойлон хөндөнө гэсэн хүлээлт байна. 

Үүний зэрэгцээ  Ираний цөмийн  хөтөлбөртэй холбоотой  АНУ-ыг  гаргахаа  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  мэдэгдээд  байгаа учир энэ  тухай бас онцлон хөндөх байх  гэж мэргэжилтнүүд харж байна.  Франц, болон  Европын  Холбооны  бусад улс  орнууд   энэ  гэрээнд  АНУ-ын  шаардаж  байгаа шигээр  өөрчлөлт оруулахын  эсрэг байр  суурьтай  байгаа юм.  Эммануэль Макрон  Германы  канцлер  Ангела  Меркельтэй   АНУ-д хийх  төрийн айлчлалаасаа өмнө  уулзахдаа   энэ  гэрээний өөр   хувилбар  гэж байхгүй  гэдэг дээр саналаа нэгтгэсэн юм.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top