Карл Марксын төрсөн хотод түүний мэндэлсний 200 жилийн ойд зориулсан евро мөнгөний 0 номиналтай дэвсгэртийг гаргасан байна. Гүн ухаатан, шинжлэх ухааны коммунизмыг үндэслэгчийн зурагтай дурсгалын мөнгөн тэмдэгтийг орон нутгийн жуулчны компани бэлтгэжээ гэж The Local хэвлэл мэдээлэв.
Энэ жилийн гуравдугаар сард 5000 ширхэг дэвсгэртийг хэвлэж сарын дотор заржээ. Нэг дэвсгэртийг гурван еврогоор зарсан байлаа. Компанийн төлөөлөгч “дэвсгэрт Латин Америкаас Австрали хүртэл тараагдлаа” гэж баяртайгаар мэдэгдэв.
Одоо жуулчны компани 20 мянган ширхэг дэвсгэртийг хэвлэж байгаа ба худалдаанд дөрөвдүгээр сарын 23-нд гаргахаар төлөвлөжээ.
Германы гүн ухаантан Карл Маркс (1818-1883) 1818 оны тавдугаар сарын 5-нд Трир хотод төржээ. Политэкономын «Капитал» номын зохиолч бөгөөд «Эв хамт намын тунхаг» зохиолыг Фридрих Энгельсийн хамт зохиожээ. Марксизм гэж нэрлэгдсэн үзэл баримтлалын үүсгэн бүтээгч нь Маркс байв.
М.Цогт