Асар хурдацтай хөгжиж буй Хятад улсын Чонгкинг хотын дарга асан, хамгийн ирээдүйтэй улс төрчдийн нэг гэж нэрлэгддэг байсан Сун Шэнцай БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпиний авлигын эсрэг кампанит ажилд өртсөн байна.
Тэрээр 27 сая ам.долларын хахууль авч, 2002-2017 оны хооронд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Зарим ажиглагчдын үзэж буйгаар Ши Зиньпиний компанит ажлын зорилго нь түүний өрсөлдөгчдийг байхгүй болгох юм хэмээн тодорхойлж байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар