x

Удирдагчдыг хэрхэн шийтгэдэг вэ?

Reuters, AP, Wikimedia: Пак Гын Хе, Моше Кацав, Шариф Наваз, Лула да Силву, Хен Ен Чхоль

Ерэн нас хүртлээ хоригдоно

Саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан авлигын хэргээр 24 жил шоронд хоригдохоор ял авсан. Одоо 66 настай Пак Гын Хе 90 насандаа эрх чөлөөгөө эргүүлж олж авна.  Жил мөрдсөний эцэст  шүүх ингэж шийдэв. 2017 оны гуравдугаар сар импичмент зарласны дараа түүнийг баривчилсан билээ. Прокурор түүнд 30 жилийн ял тулгаж, 95 сая долларын торгууль ноогдуулахыг шаардсан байлаа. Түүнийг  Samsung ба Lotte  гэх томоохон корпорациудаас хахууль авч мөнгийг өөрийн найз Чхве Сун Силь гэдэг эмэгтэй угааж байсан гэж буруутгав.

Ерөнхийлөгчийн найз эмэгтэй корпорациудад шахалт үзүүлэн өөрийн мэдлийн  буяны сангуудад мөнгө авч байв. Чхве экс-ерөнхийлөгчтэй олон жил найзлахдаа  ямар нэгэн албан тушаал эзлэлгүйгээр улсын бодлогод нөлөөгөө үзүүлж иржээ.

Чхве Сун Силийг өнгөрсөн хоёрдугаар сард 20 жилээр шоронд хорихоор шийтгэсэн ба тэр $16,6 сая доллар заавал төлөх ёстой болжээ.

Samsung компанийн дэд ерөнхийлөгч Ли Чэ Ен Ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэнд  авлига өгсөн  хэргээр шүүхэд татагдан шоронд хагас жил суусан ч бодит шийтгэл амссангүй. Түүний төлөө Пак Гын Хе үгээ хэлсэн нь тус болов. Авлигын энэ хэргээр  нийт 30-аад хүн шалгуулжээ.

Үүний улмаас улс төрийн дуулиан мандаж, Сөүлийн гудамжнаа сая орчим хүн  жагсан Пак Гын Хегээс шууд огцрохыг шаардсан байлаа. Ингээд түүнд импичмент зарлагдан тэр албан тушаалгүй хоцорсон юм. Экс лидер өөрөө шүүх хуралд суугаагүй ба гэм буруугаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сард өмнөдийн ард түмэн Ерөнхийлөгчөөр өөр хүнийг сонгосон нь Мүн Чэ Ин  байв.

Хойд Солонгос: Унтаж үл болно 

Дарга нартаа хатуу ял өгдгөөрөө БНАСАУ алдартай. 2015 онд тус орны Батлан хамгаалахын сайд Хен Ен Чхоль цаазлагдсан тухай мэдээ хэвлэлээр тарав.

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны оролцсон зөвлөгөөн дээр сайд зүүрэгмэлсэн учир түүнийг баривчлан урвасан хэргээр цаазалсан гэнэ. 

Ким Чен Ун  засагт гарч ирсний дараа иймэрхүү мэдээ их гарч байв. Зарим нь ч алдаатай мэдээ байсан. Гэхдээ, төрийн хоёр дахь том хүн болох түүний авга ах Чан Сон Тхэк авлига ба  садар самууны хэргээр  буруутгагдсан байв. Улстөрч  хэргээ хүлээсэн ч түүнийг буудан хороожээ.

Бразили: Ял ба  сонгуульд өрсөлдөх төлөвлөгөө

 Латин Америкийн  хамгийн том орны экс Ерөнхийлөгч Лула да Силву хэдхэн  хоногийн өмнө шоронд суулаа.

Тус орны Холбооны дээд шүүх түүнийг авлигын хэргээр 12 жил нэг сарын ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Экс-лидер давж заалдана. Ял сонссон ч  тэрбээр ирэх аравдугаар сард болох  Ерөнхийлөгчийн шинэ сонгуульд өрсөлдөх найдлагаа орхиогүй байна.

Тайвань:Шоронд 108 насална

 

Тайванийн хоёр экс ерөнхийлөгч Ли Дэнхуэй  ба түүнийг дараа гарч ирсэн Чэнь Шуйбянь нар тус бүр 20 жил хоригдох  ялтай.

Ли Дэнхуэй нь улсын төсвөөс $7,79 сая доллар завшжээ. Хувийн хэрэгцээндээ ашигласан тэр мөнгө нь  нууц дипломат санд хадгалагдаж байв. Тэр одоо 95 настай. Ялын хугацаа дуусахад 108 настай байх юм.  

Тайванийн дараагийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь, арлыг 2000-2008 онуудад удирдаж иржээ. Түүнийг 13 сая долларын авлига авсан гэж үзэв. Үүнээс өмнө тэр  мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн  хэргээр 18,5 ял авсан байлаа. Шүүх сүүлдээ зөөлөрч түүний нийт ялыг 20 жилийн хорих ял болгосон байна. Одоо 67 настай Чэнь өнгөрсөн онд амиа егүүтгэх  гэж оролдсон байлаа. Тэр өөрийн хэргийг улс төрийн явуулга гэж үздэг ажээ.

Пакистан: Панамын ул мөр

Пакистаны Ерөнхий сайд асан Шариф Наваз одоо мөрдөн байцаалтад байгаа. Түүнийг сөрөг хүчнийхэн Панамын оффшорт холбоотой гэж зарласан байна. 

Тус орны Дээд шүүх 2017 оны долдугаар сард түүний хүүхдүүдийн нэр “Панамын баримт”-ад байснаас Наваз Шарифыг албан тушаалаас нь  зайлуулжээ.  Тусгай  комисс энэ  хэргийг мөрдөж байна.

Израиль: Засаг дахь харассмент

Улстөрчийг голчлон эдийн засгийн хэргээр мөрдөн мөшгөдөг. Харин Израилийн ерөнхийлөгч байсан Моше Кацавыг 2011 онд сексийн хэргээр буруутган долоон жилээр хорих болсон байлаа. Гэхдээ 2016 оны сүүлчээр  түүнийг тэнсэн болгон шоронгоос гаргажээ.  

Тэр үед 2011 онд Тель-Авивын шүүх Моше Кацавыг 1998 онд Аялал жуучлалын сайд байхдаа хүчингийн хоёр хэрэг хийсэн, Ерөнхийлөгч байхдаа  эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэн шийтгэсэн байв.

Экс  Ерөнхийлөгчийн ялыг хөнгөн гэж үзэж болох талтай. Ер нь бол Израильд  ийм хэрэг үйлдсэн бол 16  жилийн ял сонсдог. Энэ хэрэг дөрвөн жил үргэлжлээд Кацавыг 65 настайд нь шоронд хорьсон байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top