x

Дөрөвдүгээр сарын 13: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 103 дахь өдөр, харин шинэ он хүртэл 262 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр:

Тайландын шинэ оны баяр  

Тайландын Сонгкран-шинэ жилийг энэ сарын 13-15-ны өдрүүдэд албан ёсоор тэмдэглэгддэгбилээ. Энэ баяраар гол төлөв хүүхдүүд томчуудыг усаар шүршин, “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг аж. Ус амьдралын эх сурвалж учраас усанд шүршигдсэн хүн бүр баярлан амжилт ирнэ гэж найдна. Мөн бурхадынхаа баримлыг хүртэл тэд усаар угаан шүршдэг. Энэ өдөр Энэтхэгт нарны шинэ оноо угтдаг. Энэтхэгчүүд хэдэн мянган жилийн өмнө Ганг дагина газарт бууж ирсэн гэдэгт итгэдэг бөгөөд 13-ны өдөр тэд Ганг мөрөнд усанд орон ариутгал хийдэг ажээ. Цэцгийн хэлхээ зүүж гоёсон хүмүүс шинэ оны мэндийг бие биендээ хүргэн сайн сайхныг хүсэн ерөөдөг ажээ.

Сонирхолтой үйл явдал:

Помпей хотод малтлага хийн нэн ховор олдворуудыг олжээ

Везувийн дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгасыг аль эрт 1599 онд Ром хотын нэртэй уран барилгач Доменико Фонтана олжээ. Тэрээр дарагдан булагдсан толгойн гүнд газар доогуур усан хоолойг тавьж яваад балгастай тулгарсан байв. Харин хотын малтлаг зөвхөн 19-р зуунд л эхэлжээ. 

Манай Эриний 79 онд Везувийн галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгаст 1895 онд хийсэн малтлагийн үеэр нэгэн араг яс олдсоныг хэн нэгэн “Эртний харамч баатар” гэж нэрлэсэн нь их оновчтой нэр байв. Тэр араг ясыг ховор нандин эрдэнэс дундаас олсон юм. Нийтдээ алт, мөнгөн 108 эдлэлийг олсон нь Помпейн тухай ойлголтыг улам тэлж өгөв.

Сонирхолтой нь олсон олдворуудыг Францын баячуудад нууцаар худалдсан байв. Ам султай хүн энэ тухай хэлснээс болоод Италид ихээхэн шуугиан дэгдсэн боловч тэднийг буцаах замгүй болсон байжээ. Ингээд түүхийн энэ ховор нандин эдлэл Луврын музейнх болсон түүхтэй.

Өнөөдөр түүхэнд:

1204 он: Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.

1742 он: Өнөөгөөс 277 жилийн өмнө Дублины “Мюзик-холл”-д немцийн хөгжмийн зохиолч Георг Фридрих Генделийн “Мессия” гэх магтаал хөгжим анх тоглогджээ.

Тэрээр өөрийн бүтээлийн библийн судраас үндэслэн бичсэн байна. Анхны тоглолтод үзэгчид маш ихээр ирж байсан учир шахцалдахгүйн тулд хатагтай нарыг уян чээживч бүхий даашинзтай, эрчүүдийг гэртээ сэлмээ орхиод ирэхийг хүсч байсан гэнэ. Анхны тоглолтод 700 хүн ирж, буяны үйлст 400 фунт стерлинг цуглуулсан байлаа. Түүний магтаал хөгжим нь дэлхийн хөгжмийн урлагийн энэ төрөлдөө тэргүүлэгч болж чадсан билээ.

1829 он: Английн парламент хэлэлцээд Ромын католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.

1849 он: Унгарын Үндэсний ассемблейн хаалттай хуралдаанаар Лахос Коссут Унгарын тусгаар тогтнолын тунхагыг уншиж танилцуулжээ.

1870 он: АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.

1902 он: Алдарт бизнесмэн Жеймс К.Пенни Вайоминг мужийн Кеммерер хотноо анхны дэлгүүрээ нээжээ.

1904 он: “Өөрийн биеэр бүхнийг мэдрэн, ялалт, ялагдалд оролцож, өлсгөлөн, өвчин, шархыг туулах ёстой. Өөрийн цус, махаа золиослохоос айх хэрэггүй. Эс тэгвээс миний зурагнууд юу ч биш байх юм” (Оросын зураач Василий Иванович Верщагин дөрөвдүгээр сарын 13-нд ажлаа хийж байгаад амь алджээ)

В.И.Верщагин дайны зураач болохоосоо өмнө Японд очин зургаа зураж байжээ.  

“Завиар зугаалж байгаа эмэгтэйчүүд”, 1903 он

Верщагин Орос-Японы дайны тухай зураг зурахаар Порт-Артурт ирээд цэргийн хөлөг онгоц дээр зураг зурж байх үеэр нь тэр онгоц Японы минатай дайралдан дэлбэрээд живсэн юм.

1909 он: Оттоманы эзэнт гүрний армийн удирдлагууд төрийн эргэлт хийсний улмаас Султан II Абдул Хамид хаан ширээнээсээ буув.

1941 он: өвлөлт болон Япон улсын хооронд хамтын ажиллагаа, харилцан үл довтлох гэрээ байгуулагджээ.

1943 он: АНУ тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч, Америкийн гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсоны 200 жилийн ойгоор Вашингтон хотын “Баруун Потомак” цэцэрлэгт түүнд зориулагдсан дурсгалын цогцолборын нээлт 1943 оны энэ өдөр болсон байна.

Уран барилгач Жон Рассел Поуп эртний Ромын Пантеоны хэлбэрээр неоклассик дугуй дацанг бүтээжээ. Тэр нь Жефферсоны бүх насаараа эрмэлзэж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнол ба тэгш эрхийг харуулах ёстой байв. 1934 онд АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт уг цогцолборын суурийг тавьсан юм. 1947 онд дугуй дацан дотор 5,8 метрийн өндөртэй Жефферсоны хөшөөг байрлуулжээ.

1944 он: ЗХУ болон Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтоов.

1945 он: Дэлхийн II дайн: Зөвлөлт, Болгарын хамтарсан цэргийн хүч Вена хотыг чөлөөлөв.

1948 он: Шейх Жаррагийн Арабын хөдөлгөөний дайчид Хадасса эмнэлэгт халдан довтолж эмч, сувилагч, өвчтөн, оюутан нийлсэн 78 еврей үндэстнийг хөнөөжээ.

1953 он: АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аллен Даллес бодол унших "MKUltra" төслийг хэрэгжүүлж эхлэв.

1964 он: Америкийн кино академийн шагналын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.

1974 он: АНУ-ын Сансар судлалын агентлаг болон Хьюс нисэх онгоцны компани хамтран Вестерн Юнион компанийн захиалгаар "Вестар 1" хиймэл дагуулыг хөөргөв. Энэ нь дэлхийн түүхэнд арилжааны зорилгоор навигацийн  анхны хиймэл дагуул болсон юм.

1975 он: Палестины ардын чөлөөлөх армийн 26 гишүүнийг Фалангист хөдөлгөөнийхөн хороосон нь 15 жил үргэлжилсэн Ливаны иргэний дайны эхлэл байлаа.

1976 он: АНУ-ын Сангийн яам суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 233 жилийн ойг тохиолдуулан түүний хөрөг бүхий хоёртын шинэ долларыг гүйлгээнд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.

1976 он: Финландын "Лапуа" сумны үйлдвэрт дэлбэрэлт болж 40 ажилтан амиа алдав. Энэ нь орчин үеийн Финландын түүхэнд гарсан хамгийн хөнөөлтэй үйлдвэрийн осол байсан юм.

1987 он: Португали болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулж, Макаог 1999-нд Хятадын талд эргүүлэн өгөхөөр болжээ.

1997 он: Гольфийн Мастеруудын цувралд Америкийн гольфчин Тайгер Вүүдс түрүүлж, уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 1 цаг 16 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 1 цаг 18 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 1 цаг 20 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 1 цаг 21 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 1 цаг 22 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 1 цаг 26 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 1 цаг 27 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 23 цаг 9 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 23 цаг 18 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 23 цаг 23 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 23 цаг 24 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 23 цаг 27 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 23 цаг 29 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 23 цаг 30 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 23 цаг 35 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 23 цаг 37 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 23 цаг 42 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top