x

Өнөөдөр олон улсын сансарын нисгэгчдийн өдөр

1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сансарт анх удаа хүн нислээ. Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисгэгч болсон ба тэрээр “Восток” сансрын хөлөгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч эсэн мэнд эх дэлхийдээ буцаж ирсэн байна.

Энэ өдрийг сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей зарлан тунхагласан юм. 

Мөн энэ өдөр Орост сансарын нисгэгчдийн өдөр тэмдэглэгддэг ба түүний ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн 1962 оны дөрөвдүгээр сарын 9-ний зарлигаар бий болгосон юм.

Сонирхолтой баримтаас:

  • 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхий орчмын тойрог замд дэлхийн анхны хиймэл дагуулыг гаргажээ. Энэ үйл явдлыг тэмдэглэн  жил бүр Дэлхийн сансарын өдрийг тэмдэглэдэг.
  • Одоо тодорхой болсноор, сансарт хүн нисэхээс өмнө хүний дөрвөн хөлт нөхрийг сансарт нисгэжээ. 1960 оны наймдугаар сард Белка, Стрелка гэсэн нохдыг сансарт нисгэн нэг хоног болгоод дэлхийдээ эргүүлэн буулгажээ
  • 1961 оны наймдугаар сарын 6-нд сансарын нисгэгч Герман Титов "Восток‑2" хөлгөөр хоног гаруй хугацааны нислэг хийв.
  • 1963 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны сансарын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова (дуудлагын нэр нь "Чайка) "Восток-6" сансарт гурав хоног гаруй хугацаагаар нисэв.
  • 1969 оны долдугаар сарын 21-нд хүн анх удаагаа саранд хөл тавив Тэр хүн нь "Аполлон‑11" хөлгийн дарга Нил Армстронг байв.
  • 1975 онд "Союз", "Аполлон" хөлгүүд сансарт залгагдан сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.
  • 2000 онд 15 орон оролцсон Олон улсын сансарын станц анхны багаа хүлээн авчээ.
  • Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш дэлхийн 40 гаруй орны 500 хүн сансарт нисчээ.

Сонирхолтой үйл явдал: Юрий Алексеевич Гагарин (1934 оны 3 сарын 9 - 1968 оны 3 сарын 27) нь 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн, Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисгэгч хүн байлаа.

1961 оны 4 сарын 12: Юрий Гагарин Восток 8KA-72 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 08 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрсон юм.

"Восток" хөлгийг дэлхий орчмын тойрог замд 64,95 градусын налуутайгаар, дэлхийг тойрох 89,34 минутын хугацаатайгаар, дэлхийд хамгийн ойртох нь 181 километр, хамгийн холдох нь 327 километр гэсэн үзүүлэлтэйгээр оруулжээ. 

Анхны жолоодлоготой нислэгийг Ерөнхий зохион бүтээгч Сергей Павлович Королев удирдсан ба гарааных нь дараа  "Зөвхөн нисээд л амьд мэнд эргэн ирээсэй!" гэж хэлж байсан гэдэг. Тойрог замд гарсны дараа Гагарин “Тэнгэрийн хаяаг харж байна. Тэр хөвөн урсана. Тэнгэрт од харагдахгүй, дэлхийн гадрага цонхоор харагдаж байна. Дэлхийн хязгаараар тэнгэр хар, тэнгэрийн хаяаны хязгаараар ихээхэн үзэсгэлэнтэй цэнхэр титэм харагдан тэр нь холдох тусам харлаж байна” гэж дамжуулсан байна.

Нислэгийн үеэр ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг Гагарин сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай үйлдэл сайсантай холбоотой байлаа.

Сансарын анхны нисгэгчийн нислэг 108 минут үргэжлээд хөлгийн буух аппарат Саратов мужид газарджээ. Хэдэн км-ын өндрөөс Гагарин хөлгөөс харвагдан шүхрээр буух аппаратынхаа ойролцоо газарджээ. Түүний нислэгийн өдөр нь 1962 оны дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн Зөвлөлтийн үеээс эхлэн Оросын үндэсний баяр болжээ.

Юрий Гагарины түүх: Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Эцэг эх нь хамтралын ажилчид байв. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.

Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт танилцсан Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Тэднийх хоёр охинтой байв. Сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.

Домогт нислэгээс хоёр жилийн өмнө анхны сансарын нисгэгчдийн отрядад сонгон шалгаруулалт эхэлжээ. Нас нь ойролцоогоор 30, жин нь 72 килограмм, өндөр нь 170 сантиметраас дээш биш гэсэн шаардлагыг Ерөнхий зохион бүтээгч С.Королев тавьсан байв. 1960-аад онд сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисгэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий анхны нислэг хийхээр шилэгдсэн байна.

"Восток" хөлөг: Пуужин зөөгч  "Восток 8К72К" дэлхий орчмын тойрог замд жолоодлоготой "Восток" хөлгийг гаргажээ. Дашрамд дурьдахад, Гагарины дублер нь Герман Титов байв. Түүнийг орлох нисгэгч нь Григорий Нелюбов байжээ.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндэд шумбажээ. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв. Гэнэтийн алдар хүндэд умбасан Гагарины сэтгэл санаа тогтворгүйтэж, архинд орсон гэх яриа бий.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.

Гагарины дурсгалыг мөнхжүүлэхээр Смоленск мужийн Гжатск хотыг Гагарин гэж нэрлэсэн байгаа. Мөн анхны сансарын нисгэгчийн нэрийг Оросын Агаарын цэргийн академид олгожээ. Цэргийн сургуулиудын курсантуудад Гагарины тэтгэмжийг өгдөг. Дэлхийд түүний нэртэй олон гудамж талбай байдаг. Түүний газардсан Смеловка тосгоноос холгүй газар дурсгалын цогцолбор босгосон байгаа. Мөн Гагарин хотод түүний музей бий. Сарны нөгөө талын 250 км-ын тогоотой томоохон өндөрлөгийг "Гагарин"-ы гэж нэрлэжээ.

Сансар судлалын дурсгалын музей нээгдлээ

Оросын Сансрын түүхийн музей нь дэлхийд ховорт тооцогдох шинжлэх ухааны музей юм. Оросын сансар судлалын гайхамшигт түүхийг харуулдаг энэ музейг хүн анх сансарт ниссэний 20 жилийн ойгоор 1981 онд нээж байсан юм.  Тус музейг 2009 онд шинэчлэн засварлажээ. Шинжлэх ухаан, техникийн музейн түүх ХХ зууны хоёрдугаар хагаст буюу 1964 онд Москвад “Сансарыг эзэмшигчдэд” гэсэн сүрлэг хөшөө гарч ирснээс эхлэлтэй аж.

1981 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Москвад  уг  музейг  “Сансарыг эзэмшигчдэд” хөшөөны сууринд нээсэн байв. 

Зөвлөлтийн пуужин-сансарын системийн ерөнхий зохион бүтээгч С.П. Королев ийм музейтэй болох санаачлагыг анх гаргажээ.

Энд дэлхийн анхны нисгэгч Оросын иргэн Юрий Гагарины анх сансарт хөөрөхдөө өмссөн өмсгөл, Оросын анхны хиймэл дагуул, сар болон нарны системийг судлах аппаратуудыг дэлгэсэн байдаг.

Музейн цуглуулга нь 70 мянга орчим ер бусын сонирхолтой шинжлэх ухаан техникийн үзмэрүүд, сансарын техникийн эх загварууд ба хуулбарууд, баримт бичиг, гэрэл зураг, кино материалуудтай. Одоо музей ба түүний орчны үзэсгэлэнгийн талбай нь 2006-2009 онуудад шинэчлэгдэн засварлагдсаны дараа дахин нээгдсэн билээ. Музей нь найман үзмэрийн танхим, кино заалтай.

Музейн зарим үзвэр тухайлбал сансарт нисээд буцан ирсэн Белка, Стрелка гэх хоёр нохойн буусан капсул, тэдний чихмэлтэй. Туслах чанарын үзмэрт нь сансарын нисгэгчдийг бэлтгэх төвийн техникээс тавьсан байдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 1 цаг 4 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 1 цаг 6 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 1 цаг 8 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 1 цаг 9 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 1 цаг 10 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 1 цаг 13 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 1 цаг 15 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 22 цаг 56 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 23 цаг 6 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 23 цаг 11 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 23 цаг 12 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 23 цаг 15 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 23 цаг 17 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 23 цаг 18 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 23 цаг 23 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 23 цаг 25 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 23 цаг 30 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top