x

Дөрөвдүгээр сарын 11: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 101 дахь өдөр, харин шинэ он хүртэл 264 хоног үлдлээ.

Өнөөдөр Фашистийн концлагериас хоригдлуудыг чөлөөлсөн олон улсын өдөр. 

1945 оны дөрөвдүгээр сарын 11-нд Бухенвальдын хорих лагерийн хоригдлууд гитлерчүүдийн эсрэг бослого гарган чөлөөлөгдсөн байлаа. Тэр үед лагерьт 18 орны хэдэн арван мянган хоригдлууд байлаа. Босогчид лагерийн талбайг радиогоор SOS дохиог дамжуулж эхэлсэн ба хэд хоногийн дараа Америкийн цэргийн тэнд хүрч очив. Эхлээд америкчууд босогчдоос зэвсгээ хураалгахыг тушаав. Зөвлөлтийн босогчдын суман бослогот оролцсны гэрч болох зэвсгээ хураалгахаас татгалзан цэргийн тусгай анги нэгтгэл маягаар байлаа. Энэ бослогоор Бухенвальд, Дора лагерийн хоригдлууд чөлөөлөгджээ. Дөрөвдүгээр сарын 29-нд Дахау, 30-нд Равенсбрюкийн  хорих лагерууд чөлөөлөгдсөн юм. Фашистийн концлагериас хоригдлуудыг чөлөөлсөн олон улсын өдрийг (International Day of Fascist Concentration Camps Prisoners Liberation) 1945 оны дөрөвдүгээр сарын 11-нд  Бухенвальдын хорих лагерийн хоригдлууд гитлерчүүдийн эсрэг бослого гаргасаны дурсгалд зориулан бий болгожээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үхлийн лагериудаар 30 орны 20 сая хүн дамжсаны таван сая нь зөвлөлтийн хүмүүс байв. Ойролцоогоор 12 сая хүн чөлөөлөлтийг үзэж чадаагүй тэнд амьдралаа дуусгасан тоо байдаг. Нийт хоёр сая хүүхэд тэнд амиа алджээ. Мөн өнөөдөр Европын еврейчүүдийн сүйрэл ба баатарлаг тэмцлийн өдөр. Нацистууд дэлхийн сүүлчийн дайнаар зургаан сая еврейчүүдийг устгасан Холокостын дурсгалыг энэ өдөр тэмдэглэдэг ажээ.

Сонирхолтой түүх:

Оросын хоёр толгойт бүргэдтэй сүлдийг батлав

Орост Европын олон орнуудыг төрийн сүлд Дундад зуунд гарч иржээ. Улсын шувууг Орос эртнээс мэдэж байв. Хоёр толгойтой бүргэд төрийн бэлгэдэл болон III Иван хааны тамганд гарч иржээ. Шувууг Киевын ханлигуудын ивээгч хувилгаан Георгийн хамт дүрслэсэн байв.

III Иван хааны тамга, 1497 он

Гэхдээ түүний тамганд энэ хоёр бэлгэдэл яг адилхан статустай байлаа. Хаант засаг бэхжих тусам тэдэн дээр шинэ бэлгэдлүүд нэмэгдэж байв. Догшин Иван, Михаил Федорович, I Петр, I Павел, I Александр, I Николай бүх хаадын үеэр сүлд нь өөрчлөгдөж иржээ.

IV Иван хааны тамга, 1539 он
Михаил Федорович хааны тамга 1625 он
I Петрын сүлд
I Павелын баталсан сүлд, 1799 он
I Александрын сүлд
I Николайн сүлд

II Александр хаанчилсан 1855-1857 онуудад сүлдний ноцтой шинэчлэл явагджээ. Эхлээд Сенатын сүлдний газар сүлд дээр ажиллах тасаг байгуулан түүнийг барон Бернгард Кёне толгойлов. Тэр том, дунд, бага гэсэн Оросын сүлдний системийг боловсруулан төрийн бүргэдийг герман маягт оруулжээ. Тэр үед Бүргэдийн цээжин дэр хувилгаан Георгийн эргэлтийн европ маягаар өөрчилжээ.

1857 оны дөрөвдүгээр сарын 11-нд II  Александр Оросын эзэнт улсын сүлд болох хоёр толгойт бүргэдийг батлав. Оросын түүхэнд анх удаагаа Том, Дунд, Бага сүлдийн бүтэн системийг батлав. Бага сүлдний бүх тэмдэгтийн хамт байгаа бүргэд Том, Дунд сүлдний үндэс нь болж өгчээ. Энэ хоёр сүлд нь дундаа бага сүлдтэй эргэн тойронд нь Оросын газар нутгуудын сүлд байрласан ихээхэн олон зүйлийг багтаасан зохиомж байлаа.

Оросын эзэнт улсын том сүлд
Оросын эзэнт улсын дунд сүлд
Оросын эзэнт улсын бага сүлд

Бага сүлдийн зургийг зураач Александр Фадеев зуржээ. Зурагт бүргэдийн дизайныг өөрчлөн далавчинд нь Казань, Польш, Таврийн Херсенес, Киев, Владимир, Новгород, Астрахань, Сибирь, Гүрж, Финляндын сүлдүүдийг байрлуулжээ. Тэднийг онцгой тохиолдолд ашиглаж байлаа.

1917 оны хувьсгалын дараа Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хороо, Ардын Комиссаруудын зөвлөлийн тогтоолоор Оросын сүлд, далбаа, шагналыг болиулжээ. Оросын хоёр толгойтой бүргэд зөвхөн 1993 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээгдэн Эзэнт улсын сүлдний дизайнаар хийгджээ.

Өнөөдөр түүхэнд:

1079 он: Польшийн хаан II Бориславын тушаалаар Харьковын хамба Сатниславыг цаазлав.

1713 он: Испанитай хийж байсан дайнуудад төгсгөл ирж Utrecht гэсэн нэртэй гэрээ байгуулагдав. Гэрээгээр Франц Ньюфаунлендыг, Британи Гибралтарын хоолойг Испанид алдлаа.

1727 он: Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын Гэгээн Меттьюгийн шаналал хэмээх BMV 244b яруу тунгалаг найраг хөгжмийг Лейпцигийн Гэгээн Томасын сүмд тоглов.

1755 он: Энэ өдөр Английн эмч Жеймс Паркинсон төржээ. Тэрээр 1817 онд төв мэдрэлийн системийн малгайлах гэсэн нэртэй өвчний тухай бичжээ.  XIX зууны сүүлчээр Францын мэдрэлийн эмч Мари Шарко локтор Паркинсоны гавъяаг үнэлэн энэ өвчнийг паркинсонизм гэж нэрлэх болсон байна.

1814 он: Фонтейнблегийн гэрээгээр Наполеон Бонапартын эсрэг нэгдсэн зургаан эвслийн дайн өндөрлөжээ.

1868 он: Токугавагийн вант улсын захирагч асан Шёогүн Токүгава Ёшинобү Эдогийн сүмийн өмнө бууж өгөв. Ингэснээр Японд шёогүний засаглал төгсчээ.

1909 он: Израилийн Тель-Авив-Яффо хотын суурийг тавьж үндэслэв. Газар дундын тэнгисийн эрэг дэх энэ хот харьцангуй залуу Тель-Авив, эртний хот Яффо хоёр нийлснээс үүсчээ.

Хотод энэ нэрийг жилийн дараа өгсөн байна. Иврит хэлнээс Тель-Авив нь “Хаврын толгой” гэж буух ба Танаха буюу  Христийн шашны Хуучин гэрээ сударт анх дурьдагдсан байдаг. Израилийн эдийн засаг, соёлын нийслэл нь юм.

1919 он: Үндэсний лигийн дэргэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдав. Зорилго нь нийгмийн шударга ёс, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх болон хөдөлмөрийн салбарт эрхийн зарчмыг урагшлуулах явдал байлаа.

Энэ нь анхны засгийн газар хоорондын байгууллага ба комисс байж хөдөлмөрийн хууль дүрмийг боловсруулж зөвлөх эрхтэй байсан юм. Тус байгууллагын анхны бага хурал 1919 онд Вашингтон хотноо болон ОУХБ-ын  анхны тэргүүнээр франц Альбер Томыг сонгожээ. Түүнд 45 улс нэгдсэн байв. Тус байгууллага 1946 онд НҮБ-ын тусгай агентлаг болжээ.

1942 он: ЗХУ-ын Ардын Комиссаруудын зөвлөл Сталины 2-р зэргийн шагналаар (100 мянган рубль) Москвагийн “Кожимит” заводын Ерөнхий инженер Иван Плотников тэргүүтэй хэсэг ажилчдыг шагнав. Эх орны дайны эхний үеэс армийн арын алба цэргийг хэрхэн хувцаслах асуудалтай тулгарчээ. Зөвлөлтийн баруун хэсэгт армийн агуулахуудад гутлын асар их нөөцийг алдсан байв. Үйлдвэрлэл, материалын хомсдлын улмаас цэргийнхэн гуталгүй болох аюултай учирчээ. 1941 оны зун Хөнгөн үйлдвэрийн ардын комисариат лапта гэх үйсэн шаахай үйлдвэрлэх тушаал авсан байлаа. Эх орноо химич технологч Плотников аварсан гэж болно. Тэрээр арьсыг орлох  алдартай кирза гэдгийг бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Уул нь анхны загваруудыг финийн дайнд туршсан ба тэр нь хүйтнийг даалгүй хагарч, дулаан барьдаггүй, мөн химийн бүтцийн бодисноос нь олон хүн экземтай болсон зэргээс туршилтыг даасангүй.

1941 оны арваннэгдүгээр сард “Кожимтад” кирзаг бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Дайны төгсгөлд 10 сая цэрэг кирзийн гуталтай (манайхан бахиал ч гэдэг) болсон байв. Нийтдээ 150 сая хос “кирза” гутал үйлдвэрлэжээ.

1944 он: Германы булаан эзлэгчид 1943-1944 оны өвөл Полоцк хотын хүүхдийн асрамжийн газрын 3-14 насны хүүхдүүдийг шархадсан герман цэргийн цусны донор болгохоор шийдсэн байв. Асрамжийн газрын захирал орос нь хүүхдүүд өлсгөлөн, өвчтэй эхлээд тэднийг тэжээж тэнхрүүлэх хэрэгтэй гэж германчуудыг ятгаж чадсан байв. Дараа нь 1944 оны хоёрдугаар сарын 19-нд шилжих шөнө 154 хүүхэд тэдний 38 хүмүүжүүлэгч ид, нууц байгууллагын  гишүүд тэдний гэр бүл  партизаны бүс рүү нууцаар явж оров. 

Дараагийн шатанд тэднийг “Р-5” гэсэн хуучин онгоцоор эх газар луу зөөн гаргасан юм. Тэднийг зөөж байсан нисгэгч Александр Мамкин 10-11 шөнө ес дэх удаагаа 10 хүүхэд тэдний багш эмэгтэй, шархадсан хоёр партизаныг зөөж яваад немецийн шөнийн сөнөөгч онгоцны довтолгоонд өртжээ. Гэвч тэр шатаж байсан онгоцоороо фронтын шугамыг даван цэргийн байрлалын ойролцоо буулгаж чадсан байв. Тэр өөрөө амиа алдсан ч бүх зорчигчдоо аварч чаджээ. Өнөөдөр Мамкины аварсан өөрсдийгөө Мамкины хүүхдүүд гэж нэрлэсэн хүмүүсийн 80 үр удам амьд мэнд байгаа ажээ.

1951 он: Солонгосын дайн: АНУ-ын ерөнхийлөгч Гарри С.Труман Солонгосын командлалыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Дуглас МакАртурт шилжүүлэв.

1957 он: Их Британичууд Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1955 он: АНУ-ын баруун төвийн зургаан мужид 61 удаагийн хар шуурга бүртгэгдэж, дээрх байгалийн гамшигт амиа алдагсдын тоо 256-д хүрэв.

Константин Юон Орос ба Зөвлөлтийн зураач таалал төгсөв

“Өөрийн хөрөг”

1958 он: Константин Юон (1875.10.24-1958.04.11) 1875 оны аравдугаар сарын (12) 24-нд Москва хотноо төржээ. Хувь тавилангийн буянаар тэрээр урт насалж, аз жаргалтай гэр бүлтэй, эргэн тойрондоо хайр хүндэтгэлтэй хүн байлаа. Амжилт маш эрт ирж, үргэлж түүнийг дагалдаж байлаа. Хувьсгалын дараа өндөр шагнал, цол, удирдах тушаал түүнийг өөрөө хайн ирсэн гэж болно.

Гай зовлон түүнд харьцангуй бага тохиолджээ. Тариачин эмэгтэйтэй гэрлэсэн гэж эцэгтэйгээ хэдэн жил холбоогоо тасалсан байв. Мөн хөвгүүдийнх нь нэг багадаа өнгөрсөн зэргээс өөр зовлонг тэр үзсэнгүй. Тэрбээр 1892 онд Москвагийн урлагийн сургуульд суралцан К.А.Савицкий, Н.А.Касаткин, А.Е.Архипов, В.А.Серов нарын нэртэй зураачдаар багшлуулж байлаа.

Хаврын нартай өдөр, тос, зотон

Түүний зургууд ихээхэн гүйлгээтэй байснаас тэрээр Орос ба Европоор аялж чадсан юм. Хожим түүний зургууд янз бүрийн үзэсгэлэнд хамгийн эрэлттэй байлаа. Тэрээр уран зураач, номын зураач бөгөөд театрын зураач байлаа. Гэхдээ түүний байгалийн зургууд нь л жинхэнээр тэргүүлж байсан юм. Түүний үед эртний шашны шүтээн зургуудыг шинээр нээсэн бөгөөд тэр нь зураачийн үзэл бодлыг төлөвшүүлж өгчээ.

Сергеев Посад,  төмөр бар

Сүүлийн жилүүддээ Москва орчмын Лигачево тосгонд амьдран зурж байгаад 1958 оны дөрөвдүгээр сарын 11-нд нас эцэслэжээ.

1963 он: Загалмайн шашныг зөвхөн бурууны ертөнцтэй холбон үзэж байснаас католик шашин татгалзаж, социалист лагерийн орнуудтай бүтээлч харилцаанд орохын тулд Ромын хамба ХХIII  Иоанн “Pasem in Terris” (даян дэлхийд энх тайван) тунхаглалыг гаргасан байна. Ватиканд Н.С.Хрущевын охин Рада нөхрийнхөө хамт (“Известия” сонины эрхлэгч байсан А.И.Ажубей) айлчилснаас сарын дараа хамба лам айлтгалаа гаргажээ.  

1964 он: Зөвлөлтийн дэлгэцнээ Георгий Данелийн “Би Москвагаар алхаж явна” кино анх гарлаа. Энэ кино нь Хрущевын дулаарлын дараа Зөвлөлтийн кинонд гарч ирсэн уянгалаг романтик кино байсан ба тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Уг киног дараагийн жил нь монгол хэлээр хөрвүүлэн Монголд үзүүлж эхэлжээ.

1968 он: АНУ-ын ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Иргэний эрхийн гэрээнд гарын үсэг зурснаар хар арьстнууд худалдан авах, худалдаалах, түрээслэх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхээр хангагджээ.

1976 он: Технологийн Apple компанийн Apple I компьютерийг бүтээж дуусгав.

1979 он: Угандагийн дарангуйлагч Иди Аминий засаглал унажээ.

1981 он: Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд хэсэгт эрхийнхээ төлөө жагсаж байсан тайван жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 300 цагдаагийн ажилтан, 65 жагсагч хүнд гэмтжээ.

1993 он: АНУ-ын Огайо мужийн Лукасвиль хотод орших Өмнөд Огайгийн хорих газарт 450 хоригдол бослого дэгдээв. Исламын шашин болон Исламын үндэстэн хөдөлгөөний гишүүдийн дэгдээсэн уг бослого 10 хоногийн турш үргэлжилжээ.

2006 он: Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай баяжуулж байгаагаа олон улсад зарлажээ.

2011 он: Беларусийн нийслэл Минскийн метронд дэлбэрэлт болж 15 хүн амиа алдаж, 204 гаруй хүн гэмтэж бэртжээ.

2012 он: Индонезийн Суматра арлын баруун хэсэгт орших Вартон хошуунд газар хөдлөв. Индонезийн газар зүйн хүрээлэнгийн тооцооллоор магнитудын шатлалыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хүчтэй байжээ. Газар хөдлөлт хүн харьцангуй бага зэрэг суурьшсан бүс нутагт болсон бөгөөд арван хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж, бэртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 58 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 1 цаг 0 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 1 цаг 2 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 1 цаг 3 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 1 цаг 4 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 1 цаг 8 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 1 цаг 9 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 22 цаг 51 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 23 цаг 0 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 23 цаг 5 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 23 цаг 6 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 23 цаг 9 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 23 цаг 11 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 23 цаг 12 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 23 цаг 17 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 23 цаг 19 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 23 цаг 24 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top