Өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор Хойд Солонгосын төлөөлөгчид Сөүлд ирлээ. Хойд Солонгосын төлөөлөгчдийг цэргийн тагнуулын генерал асан Ким Ён Чол даргалсан байна. Тэрбээр 2010 онд Өмнөд Солонгосын 50 иргэний амийг хөнөөсөн хоёр халдлагыг зохион байгуулсан гэж сэжиглэгддэг. Чёнань хөлөг онгоцыг сөнөөснөөр 46 далайчин, Өмнөд Солонгосын арал руу их буугаар буудсанаар дөрвөн хүний аминд хүрсэн хоёр удаагийн халдлагад түүнийг буруутгадаг Гэвч Ким Ён Чол Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалж буй учраас Сөүл түүнийг хар жагсаалтаас түр түдгэлзүүлсэн байна.
Өмнө нь өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон оролцсон юм. Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өнөөдөр болох өвлийн Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп мөн оролцох юм.
Эх сурвалж: Associated Press