Олон монгол хүний хувьд ийм хөгжилтэй гэр бүлийн баяр байдаг нь нээлт болох бөгөөд баярын нэрийн дагуу хэнд бэлэг бэлтгэх нь ойлгомжтой. Дэлхийн хуанлид ийм баярыг оруулах санаа америк охин Клаудия Эвартад төрсөн байв. Тэр хар багаасаа эгч, ахаасаа хагацсан учир ийм баяр хийн тэднийг дурсахыг хүссэн байв. Түүний эгчийн төрсөн дөрөвдүгээр сарын 10-ныг тэр баярын өдрөөр сонгожээ.
Анх удаа 1998 онд АНУ-д тэмдглэгдсэн баяр одоо бусад орнуудад ихээхэн алдартай болж шинэ шинэ уламжлалыг бүтээх болжээ.
Энэ баяр бол хорвоод та ахтай, дүүтэй гэдгийг сануулах ёстой ба тэдэнд бие биенээ баярын мэнд хүргэх сайхан боломж юм.
Энэ өдөр ах дүү нартаа бэлэг өгөх эсвэл гэр орноор гэртээ үгүй бол кафенд өнгөрөөж болно.
Баярыг дэлхийн хэн гуай нь ч тэмдэглэх боломжтой. Үүнд ганцхан заавал байх шаардлага нь Та ахан дүүстэй байх явдал болно. Баяр өргөн утгатай зөвхөн нэг үндэстнийг биш юм.Дотны хүмүүсээ заавал баяраар ч биш байнга санан дурсаж, дэмжиж туслах нь бидний үүрэг билээ.
Мөн Энэтхэгт яг ийм үндэсний баяр байдаг ба түүнийг Ракша-бандхан гэдэг. Төрсөн ах, дүү охин хоёр зуны хоёрдугаар хагаст уг баярыг тэмдэглэн тусгай ёслол хийдэг. Дүү охин нь ахынхаа гарт муу муухайгаас хамгаалах гэх утас зангидаж өгдөг. Ах нь хариуд нь түүнийг хамгаалж хайрлаж явна гэж амлан бэлэг өгнө. Энэ гэр бүлийн баяр нь ойр дотны хүмүүст харилцан туслаж хайрлаж явах ёстойг сануулдаг аж.