x

Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой баримтууд

Парис хотын түүхэн дурсгалын нэг Эйфелийн цамхаг ням гарагт ойгоо тэмдэглэжээ.Одоогоос 130 жилийн өмнө 1899 оны гуравдугаар сарын 31-нд цамхгийн нээлт болж байжээ. Эйфелийн цамхгийг 1899 оны дэлхийн үзэсгэлэнд зориулан босгосон юм.

"Франц 300 метрийн тугны иштэй цорын ганц орон болно!" гэж Гюстав Эйфель 1886 онд өөрийн төслөө хэрэгжих болсныг мэдээд дуу алдаж байжээ. Өдгөө Эйфелийн цамхаг (la tour Eiffel) нь хамгийн танил уран барилгын байгууламж болсон. Зохион бүтээгч нь өөрөө түүнийг 300 метрийн цамхаг гэж энгийнээр нэрлэж байв. Эйфелийн цамхгийг эхнээс нь түр хугацааных гэж барьсан ба тэр Дэлхийн үзэсгэлэнгийн хаалга болон хамгийн өндөр тугны иш болох ёстой гэж босгосон юм. Үзэсгэлэнгийн хаалтаас хорин жилийн дараа түүнийг буулгах ёстой байлаа. Эхнээсээ Эйфелийн цамхгийг 1889 оны Парисийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтээр Марсын талбайд хоёр жилийн дотор босгох түр хугацааны төхөөрөмж гэж босгохоор төлөвлөсөн байлаа.

1889 оны гуравдугаар сарын 31-нд өнөөгийн Францын бэлгэдэл болсон цамхаг дээр Францын зохион бүтээгч Густав Эйфель төрийнхөө далбааг мандуулан нээжээ.

Тийм сүртэйгээр нээлт нь эхэлсэн байгууламж үзэсгэлэнгийн гол хаалга болох ёстой байв. Дэлхийн үзэсгэлэн нь 1889 онд  францын хувьсгалын 100 жилээр зохион байгуулагдсан юм. Түүний босгоход 7,8 сая франк зарцуулсан нь үзэсгэлэнгийн үеэр нөхөгдөж чаджээ. Цамхаг одоо жилдээ долоон сая хүн сонирхдог гэхээр тийм орлоготой бүтээмж хийсэн гэдгээ Эйфель огт мэдээгүй байсан байх.

Гэтэл уг цамхагт байрлуулсан радио антеннууд түүнийг аварсан гэж болно. Дөч гаруй жилийн турш уг цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгууламж байлаа.

Өнөөдөр радио, телевизээс гадна шуурхай холбооны  гол антеннууд байгаа. Бас тэнд цаг уурын нэг чухал станц байрлан агаарын бохирдлын хэмжээг хэмждэг болжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Цамхгийг барьж эхлэхэд урлагийн олон зүтгэлтнүүд тэдний тоонд зохиолч Ги де Мопассан, хөгжмийн зохиолч Шарль Гуно нар эсрэг байсан ба металл байгууламж нь хотын уран барилгыг дарагдуулан нийслэлийг муухай болгоно гэж байжээ.

  • Өнөөдөр Гюстав Эйфелийн цамхгийн өндөр нь телевизийн антеннын хамт 324 метр

  • 1889 онд нээгдэхдээ дэлхийн хамгийн өндөр байгууламж байв.

  • Цамхгийн металл байгууламж нь 7300 тонн. Металл биш материалыг оруулсан түүний жин нь нийтдээ 10 мянган тонн болдог.

  • Цамхаг нь гурван тавцантай. Тэд 60, 140, 275 метрийн өндөр байдаг. Үзэгчид 1792 шатаар эсвэл цахилгаан шатаар дээш гарч болно. 1899 онд суурилуулсан Fives-Lill компанийн хоёр түүхэн цахилгаан шат өнөөдөр ч ажилтай байгаа. Цамхагт нэг удаа 10,4 мянган хүн байх даацтай гэдэг.

  • Цаг агаар цэлмэг байхад Эйфелийн цамхгаас Парис хотын захыг хүртнл 70 км-ын зайд харах боломжтой. Хүчтэй салхитай үед цамхгийн дээд хэсэг ойролцоогоор 15 см хүртэл ганхалттай байдаг гэнэ. 

  • Өдгөө цамхгийг барьснаас нь хойш 250 сая хүн тэнд гарчээ.

  • 2012 онд цамхгийг түүх, соёлын мөн оруулдаг орлогоос нь үнэлэн 435 тэрбум еврогоор үнэлсэн нь Европын хамгийн үнэтэй байгууламж болжээ.

  • Цамхгийг өнөөгийн байдалд оруулахад дээд чанарын пудлингийн болдын 18038 хэсгээс холбож өгчээ. Түүнийг долоон жилд нэг удаа ердийн багсаар хүрлийн гурван өнгөөр буддаг. Хамгийн бүдэг өнгө нь доороос эхлэн дээш цайрч явдаг ажээ. 

  • Эйфелийн цамхгийн хананд нь 72 алдартай орчин цагийн франц эрдэмтдийн нэрийг тэмдэглэсэн байдаг.

  • Цамхагийг барих үеэр нэг ажилчин өндрөөс унан нас баржээ. Өөр нэг эрдэмтэн бүтээсэн шүхэр костюмаа турших гэж дээрээс харайгаад өнгөрсөн түүхтэй. Цамхагийн түүхэнд тэндээс санаатайгаар  харайн амиа егүүгэгчдийн тоо 400 орчим гэнэ.

  • Өнгөрсөн зууны 20-30-аад онуудад цамхаг бараг арваад жил "Ситроен" компанийн рекламын “самбар” болж байжээ.

  • Цамхагт Томас Эдисон, Адольф Гитлер зэргийн нэртэй хүмүүс гарч байж. Эйфелийг “орчин үеийн инженерийн урлагийн ер бусын асар том бүтээлийг хийсэн эрэлхэг” бүтээлч гэж Эдисон сэтгэгдлээ бичин үлдээсэн байдаг байна. Гитлерийн хувьд фашистууд Парисийг эзлэхийн өмнө цахилгаан шатыг нь францчууд эвдлэн зогсоосон байсан тул тэр явгаар дээш гарчээ.

  • 1944 онд цахилгаан шатыг засаад холбоотны цэргийнхнийг үнэгүйгээр дээш гаргаж байв.

  • Цамхгийн харицсан эзэн нь “Эйфелийн цамхагийн ашиглалтын нийгэмлэг” юм. Цамхаг түүхэндээ хориод удаа эзнээ сольжээ. Хоёр ч удаа Виктор Люстиг гэдэг зальтан цамхгийг төмрийн хаягдал хэмээн худалдсан байлаа. Мөн тэрээр туслана гэж мөнгө аваад эздийг нь солих цагаар хүмүүсийг хууран алга болж байжээ.

  • Бүтэн жилийн турш өдөржин шөнөжин ямар ч цаг агаарт олон нийтэд онгорхой. Ганцхан түүний зургийг шөнө авахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Шөнийн гэрэлтүүлгийг нь SETE компани харицдаг тул шөнийн зургийг нь нийтлэхэд компаниас бас зөвшөөрөл авдаг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 1 цаг 12 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 1 цаг 14 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 1 цаг 16 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 1 цаг 17 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 1 цаг 18 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 1 цаг 21 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 1 цаг 22 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 23 цаг 4 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 23 цаг 14 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 23 цаг 19 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 23 цаг 20 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 23 цаг 23 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 23 цаг 25 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 23 цаг 26 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 23 цаг 31 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 23 цаг 33 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 23 цаг 38 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top