Хойд атлантикийн усны жам ёсны циклын дагуу хөлдөж эхэлснээс Мөсөн голын өсөлт нэмэгдэж эхэлжээ.
Гренландын Якобсхавн гэх томоохон мөсөн гол сүүлийн хэдэн жил хайлж байснаа дахин өсч эхэлжээ. Энэ талын мэдээллийг өөрийн судалгаанд тулгуурлан NASA хуваалцлаа.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, мөсөн цугларалт хайлан 3 км-аар багасан жил тутам 40 метрээр нимгэрч байв. Харин одоо мөсөн бөөгнөрөл үүсч, мөсөн голын өсөлт нэмэгджээ.
Судалгаа ажиглалтын явцад мөсөн гол байрладаг Диско булангийн ус Цельсийн хоёр градусаар өмнөх үзүүлэлтээс хүйтэн болсон байна. Далайн усны температур нь мөсөн бөөгнөрөлд хэрхэн нөлөөтэйг ийм үзэгдэл харуулж байна гэж эрдэмтэд онцолжээ.
М.Цогт