Солонгосын хойгийн аюулгүй байдал, хоёр Солонгосын энхийн нөхцөл байдалтай танилцуулах зорилгоор хилийн зурвас дахь цэрэг зэвсэггүй бүс рүү аялах 3 чиглэлийг нээнэ гэж лхагва гаригт Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгджээ.
“Цэрэг зэвсэггүй бүсийн энхийн чиглэлүүд” хэмээн нэрлэж байгаа явган аяллын 3 чиглэлд Өмнөд Солонгосын хилийн зүүн болон төв, баруун бүсэд байдаг Кэсон-Гунь, Чорвон, Пажү гэсэн 3 хот тосгон багтаж байгаа юм байна.
Эдгээр 3 хот тосгонд Өмнөд Солонгосын талаас 2018 оны 98 дүгээр сард Хойд Солонгостой байгуулсан гэрээнийхээ хүрээнд хилийн хамгаалалтуудыг гаргах, Солонгосын дайны үеэр нас барсан цэргүүдийн цогцсуудыг булшлах зэргээр хилийн зөрчлийг буруулах арга хэмжээ авч ирсэн байна.
Явган аяллын төслийн тухайд, энэ сарын сүүлээс Кэсон-Гунь тосгоны чиглэлийг туршилтын хөтөлбөр болгон эхэлж нээх юм байна. Энэ чиглэлд аялагчид тосгоны ажиглалтын төвөөс гарч, төмөр сараалжин хамгаалалтын торыг дагаж алхалсаар Кумган уулын ажиглалтын цэгт хүрэх юм байна.
Хэдийгээр хилийн нөхцөл байдал уур амьсгал сайжирсан ч, иргэд хилийн шугамаар зорчих нь эрсдэлтэй учраас эхний ээлжид туршилтаар Кэсон-Гунь тосгоны аяллыг эхлүүлж байгаа юм байна.
Өмнөд Солонгосын засгийн газраас аяллын чиглэлүүд дэх цэргийн үйл ажиллагаа, байгаль орчин, экологийн асуудлуудыг харгалзан үзэж, аль болох олон хүн аялуулна гэж төлөвлөжээ. Аялахыг хүсэгчид Солонгосын дотоод хэргийн яамны цахим хуудсанд хандаж бүртгүүлэхээс гадна, энэ 4 дүгээр сарын 11-нд ажиллуулж эхлэх Солонгосын аяллын жуулчлалын байгууллагын цахим хуудсанд мөн нэвтэрч болно. 2 яамнаас бүртгүүлэгчдийг санамсаргүй аргаар сонгох юм байна.
250 км урт, 4 км өргөн хоёр Солонгосын цэрэг зэвсэггүй бүс Панмунжом нь дэлхийн хамгийн хатуу чанга хамгаалалттай бүсэд тооцогддог байна.
mnb.mn