"Украины сонголт-ард түмний эрх чөлөө" олон нийтийн хөдөлгөөнийг удирдагч Виктор Медведчук Украинд тэтгэврийн хэмжээ болон хүн амын амьжиргааны доод түвшин өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр дахин буурсан байхад орон сууцны төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнэ асар хурдацтай нэмэгдэж байна” гэж мэдэгдлээ. Тэрээр өөрийн хөтөлдөг сайт дээрээ холбогдох судалгааны дүнг тавьсан байна.
2013 оноос хойш Украины тэтгэврийн доод хэмжээ 2.2 дахин буурч 53,2 ам.доллар (139969 төгрөг) болжээ. 2013 онд тэтгэврийн доод хэмжээ 118,8 ам.доллар (ойролцоогоор 312562 төгрөг) байсан ажээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Украинд амьжиргааны доод түвшин мөн 2.2 дахин буурсан байна. Одоо энэ хэмжээ 65,9 ам.доллар (173382 төгрөг) болж буурсан бөгөөд өмнө нь 147.2 ам.доллар (бараг 387283 төгрөг) байжээ.
Үүнээс гадна Медведчук 5 жилийн хугацаанд Украины иргэдийн санхүүд чухал нөлөө үзүүлдэг байгалийн хийн түлшний үнэ 11.8 дахин өссөн төдийгүй энэ хэмжээ ирэх жилээс хоёр дахин нэмэгдэж магадгүй байна. Тэрээр, Украины эрх баригчид ард түмнээ хуурч байна гэж хатуу мэдэгдэж байна.
Р.Даваадорж
"Ардчилал таймс" сонин