x

Индира Ганди - Энэтхэгийн аугаа эмэгтэй

“Би яг л жижигхэн торонд байгаа шувуу шиг, хаана ч явсан далавч минь ямар нэгэн зүйлд тулаад байх юм. Дэлхий бол сонгогдсон хүмүүст, ялангуяа мэдрэмтгий хүмүүст дэндүү хатуу орон зай” Индира Ганди

Энэтхэгийн аугаа эмэгтэй Индира Гандийн тухай бараг бүх хүн сонсч дуулсан атлаа түүний талаар тун багыг мэддэг байх. Олон хүн түүнийг Энэтхэгийн агуу их хүн Махатма Гандийн охин юм уу, ач охин гэж ташаардаг. Үнэхээр тийм биш. Индира Приярдашини Неру гэдэг энэ алдарт эмэгтэй Махатма Гандитай ижил овогтой Фероз Гандитай гэр бүл болсноос л ийм ижил нэртэй юм шиг санагдаж байгаа нь тэр.

Алдарт эмэгтэйн намтар

Энэтхэгийн ирээдүйн улстөрч энэ эмэгтэй 1917 оны арваннэгдүгээр сарын 19-нд Аллахабадад Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Жавахарлал Неругийн гэрт төрсөн байна.

Жавахарлал Неру 1947 онд Энэтхэгийн тусгаар тогтносны дараа анхны Ерөнхий сайдаар ажилласан юм. 1930-аад оны дундуур Индира Рабидранат Тагүрийн нэрэмжит Шриникетаны их сургуульд элссэн ч төгсч чадсангүй. 1937 онд Их Британийг зорьж Оксфордын коллежид сурчээ.

Энэтхэгтээ буцаж ирээд Ираны номлогч Фероз Гандитай гэрлэж хоёр хүүхдийн ээж аав болжээ.

Энэтхэгийн ард түмний эрх чөлөөний төлөө нөхөртэйгөө хамт идэвхтэй тэмцэж үүнийхээ төлөө колончлогчдод баривчлагдан жил шахам шоронд суусан байна. Энэтхэгийг чөлөөлсний дараа Индира Ганди Ерөнхий сайдын хувийн нарийн бичгийн дарга болж олон орноор айлчлан, өөрийгөө боловсруулахад ихэд анхаарчээ.

Эцгийгээ 1964 онд нас барсны дараа Индира Ганди Ерөнхий сайд болохыг хүссэнгүй, харин Лал Бахадура Шастрийн Засгийн газарт Мэдээлэл, радио нэвтрүүлгийн сайдын алба хашсан байна.

1966 онд Лал Бахадура Шастриг нас барсны дараа Индира Ганди Энэтхэгийн Ерөнхий сайд болсон нь сөрөг хүчний их эсэргүүцэлтэй тулгарлаа. Ингэж байтал 1971 онд Пакистантай дайн эхэлж, үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал ч доройтож, дотоодод нөхцөл байдал хурцдан орон даяар эмх замбараагүй байдал бий болсон байна. Улмаар Ерөнхий сайд Индира Ганди 1975 оны зургадугаар сард Энэтхэгт онц байдал тогтоосон юм. Энэ шийдвэр Гандигийн нэр хүндийг ард түмний дунд унагааж 1977 онд болсон сонгуульд тэр амжилт үзүүлж чадсангүй. Түүнийг, гэр бүлийнхнийг нь авлигад буруутган хоёр ч удаа баривчилсан байна.

1978 онд Индира Ганди ИНК буюу Энэтхэгийн үндэсний конгресс нам байгуулан, улмаар парламентад сонгогдсоноор 1980 онд дахиад Ерөнхий сайдын суудалд суулаа.

Засгийн эрхэнд гарсан тэр жил Индира Гандигийн хувийн амьдралд асар хүнд жил болж түүний бага хүү болон, улс төрийн гол зөвлөх Санжай нар нь нисэх онгоцны ослоор нас барсан юм.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Индира Ганди дэлхийн түвшинд улс төрийн нөлөө бүхий хүн болж 1983 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний даргаар сонгогдож байлаа.

Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь Индира Гандиг Пенжаб муж дахь сикхийн салан тусгаарлагчид Засгийн газартай асар их зөрчилдөөнтэй байсан юм. Тэдний хэт даврагсдын “Хөх од” ажиллагааны үеэр Индира Гандигийн амь насыг хөнөөсөн юм.

Индира Гандигийн улс төрийн шинэчлэл

Индира Ганди засгийн эрхэнд гараад Энэтхэгт өргөн хүрээтэй шинэчлэл хийж эхэлсэн юм. Энэ дотор Энэтхэгийн засаг захиргааны хуваарийг өөрчлөн шинэчилснээр хязгаар нутаг, тосгонууд Засгийн газраас алс хол тусдаа байсан нь эцэс болсон байна.

Тэр бас Энэтхэгт хүнд аж үйлдвэрийн цогцолбор бий болгох үндсийг тавьсны зэрэгцээ цөмийн эрчим хүчний станц байгуулсан юм.

1960-аад оны сүүлчээр Энэтхэгийн томоохон 14 банкийг үндэснийх болгож хөдөө аж ахуйд хувьсгал хийн томоохон хөрөнгө оруулагчдыг татсанаар Энэтхэг үр тарианы үйлдвэрлэлээр эрс ахиж, өөрсдөө дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ.

Төрөлтийг багасгах зорилгоор Индира Ганди хүн амыг эрүүлжүүлэх, хэсэгчлэн ариутгах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Сүүлийн арга хэмжээ авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Гадаад улс төрийн бодлогын хүрээнд Индира Ганди эцгийнхээ хэрэгжүүлж байсан эвсэлд үл нэгдэх бодлогыг үргэлжлүүлж цэрэг улс төрийн эвсэл байгуулах, үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг үгээ хэлж байлаа.

Энэ үе мөн л Энэтхэг, Пакистан хоёрын харилцаа тун таагүй байсан. Энэтхэг улс 1971 оны дайны улмаас Бангладеш болж тусгаарласан Дорнод Пакистаны үндэсний тэмцэгчдийг дэмжиж байлаа.

Индира Ганди 1977 онд засгийн эрхээс буусны дараа түүнийг баривчилж байсан ч 1980 онд тэр засгийн эрхэнд дахин гарч Ерөнхий сайд болон өөрийнхөө улс төрийн замналыг үргэлжлүүлсэн юм. Түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болсны нь дараа амь насанд нь халдаж, 37 настай этгээд хутгалж байжээ.

Индира Гандийн амь насанд халдсан нь

ХХ зууны 70-аад оны эцэс гэхэд Пенжаб мужийн сикхүүд өөрийн тусгаар улс байгуулахыг эрмэлзэж Амритсар дахь Алтан сүмийг өөрсдийн гол тулгуур төв болгоод байлаа. 1974 онд Ерөнхий сайд Индира Ганди энэ босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөөр Алтан сүмийн нэг хэсэг нуран сүйрч энгийн номхон олон хүн амь үрэгдсэн явдал гарсан юм.

1984 оны аравдугаар сарын 31-ний өдөр салан тусгаарлагчид өшөөгөө авч, Индира Гандийн хувийн бие хамгаалагч нь түүнийг гэрээсээ гарч явахад нь ар нуруу руу нь буудан хөнөөсөн юм. Энэтхэг даяар аугаа удирдагч эмэгтэйнхээ төлөө олон өдрийн гашуудал зарлаж байлаа.

Индира Гандийн Дэлхийн улс төрд оруулсан хувь нэмэр

Индира Ганди өнөөгийн орчин үеийн Энтхэг улс бий болж төлөвшихөд асар их нөлөө үзүүлсэн юм. Тэр Энэтхэгийн нийгэмд он удаан жил оршин тогтнож ирсэн омгийн байгуулал, эртний шашны хоцрогдсон уламжлалын эсрэг хүчтэй тэмцэж өнөөгийн нийгмийг тогтоож чадсан юм.

Индира Гандигийн засаглалын төгсгөл гэхэд Энэтхэгийг газар тариалангийн орноос орчин үеийн өндөр хөгжилтэй улс болж хувирсан гэж болно.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 3 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 5 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 8 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 8 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 9 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 13 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 14 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top