x

Apple компаний танилцуулсан таван шинэ үйлчилгээ

Өчигдөр Купертино хотын Стив Жобсын театрт Apple компанийн ээлжит танилцуулгын арга хэмжээ болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр ерөнхий захирал Тим Кук багийн гишүүдийн хамтаар таван шинэ үйлчилгээг олон нийтэд танилцууллаа.

Apple Card

Apple компани таван шинэ үйлчилгээ танилцууллаа (фото 1)

Apple компани Amazon-ы жишгээр зээлийн картын салбарт хөл тавилаа. Тэд Apple Card нэртэй энэхүү зээлийн картыг Goldman Sachs ба MasterCard-тай хамтран гаргаж байгаа аж. Уг карт нь iPhone ухаалаг утасны Apple Wallet апптай холбогдон ажиллах бөгөөд энэхүү картыг ашиглан дэлхийн бараг бүх онлайн ба онлайн бус дэлгүүрүүдэд (MasterCard ашиглаж болох бүх газар) худалдан авалт хийж болно. Түүнчлэн худалдан авалт бүртээ тодорхой хувийн буцаан олголт ба урамшууллыг авдаг нь картын бас нэгэн давуу тал болж байна. Харин гаднах дизайны хувьд картыг титанаар бүтээж, Apple-ын нэрийн хуудас болсон минимал хэв маягийг шингээж өгчээ. Одоогоор Apple Card-ыг зөвхөн АНУ дахь хэрэглэгчид энэ зунаас эхлэн ашиглах боломжтой.

Apple News Plus

Apple компани таван шинэ үйлчилгээ танилцууллаа (фото 2)

Apple компани өөрсдийн Apple News мэдээллийн тавцангаа шинэчилсэн байна. Одоо шинэчлэгдсэн Apple News Plus тавцанг ашиглан олон төрлийн сэтгүүл захиалан унших боломжтой болжээ. Тухайлбал Vogue, The Wall Street Journal, The New Yorker, Esquire, Billboard, Men's Health зэрэг нийт 300 гаруй сэтгүүлийг сард ердөө 9,99 ам.доллар буюу нэг жилд 120 ам.доллар төлж захиалах боломжтой юм. Сонирхуулахад та эдгээр сэтгүүлүүдийг тус бүрт нь захиалж уншсан тохиолдолд жилд дунджаар 8,000 ам.доллар зарцуулах хэрэг гарна.

Apple Arcade

Apple компани таван шинэ үйлчилгээ танилцууллаа (фото 3)

iPhone ухаалаг утас нь видео тоглоом тоглоход хамгийн төгс төхөөрөмж биш ч компанийн зүгээс Apple Arcade нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. iOS үйлдлийн системийн хэрэглэгчид энэхүү үйлчилгээг ашиглан 100 гаруй видео тоглоом тоглох боломж бүрдэх юм. Одоогоор Apple Arcade-ыг ашиглахад хэр их хэмжээний төлбөр төлөх шаардлагатайг зарлаагүй байна.

Apple TV Channels

Apple компани таван шинэ үйлчилгээ танилцууллаа (фото 4)

Энэ удаад Apple TV апп ч мөн шинэчлэгджээ. Apple TV Channels нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр одоо хэрэглэгчид HBO, Showtime, Starz, CBS болон бусад олон телевизийн сувгуудаас дуртайгаа сонгон үзэх боломж нээгдсэн байна. Ингэснээр хэрэглэгчид ямар нэгэн багц сувгуудыг бус харин зөвхөн өөрийн сонгож үзсэн телевизийн сувгуудын төлбөрийг хийх боломжтой болж буйгаараа давуу талтай.

Apple TV Plus

Apple компани таван шинэ үйлчилгээ танилцууллаа (фото 5)

Дээр дурдсан шинэ сувгуудаас гадна, мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан Apple компани өөрсдийн гэсэн стриминг үйлчилгээг танилцууллаа. Apple TV Plus нэртэй энэхүү стриминг үйлчилгээг ашиглан олон янзын жанрын кино, цуврал, хүүхдийн шоу гээд төрөл бүрийн шинэ контентыг үзэж болно гэдгийг компанийн төлөөлөгчид онцолсон юм. Энэхүү үйлчилгээг 100 гаруй оронд ирэх намар гэхэд ашиглаж болох аж. Одоогийн байдлаар үнэ төлбөрийн талаар мэдээлэл цацагдаагүй байна.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 17 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 19 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 21 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 22 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 23 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 26 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top