x

Кенийн багш Питер Табичи 1 сая ам.доллараар шагнууллаа

Дэлхий даяар боловсролын түвшний ялгааг арилгах зорилготой ажилладаг "Varkey Foundation" сангийн “Global Teacher Prize - Дэлхийн шилдэг багш” шагнал гардуулах ёслол Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо боллоо.

Энэ жилийн шилдэг багшаар Африкийн Кени улсын математик, физикийн багш Питер Табичи шалгарч, $1 саяын мөнгөн шагналаар шагнууллаа.

Питер Табичи нь Кени улсын нэгэн тосгоны математик, физикийн багш бөгөөд тэрээр цалингийнхаа 80 хувийг ядуу буурай хүүхдүүдэд туслахад зарцуулдаг байна.

Кенийн Руани тосгон дахь Керико бүрэн дунд сургууль нь хэт алслагдсан газарт байдаг учраас нэг ангид 70-80 хүүхэдтэй, хүүхдүүд хичээлдээ явахын тулд ган гачиг, үер устай үед багадаа долоон км алхдаг байна. 

Питер Табичи багш ядуу буурай, амьдралын боломжгүй хүүхдүүдэд цалингийнхаа 80 хувийг зориулдаг байна. Тэрээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, ном дэвтэр авч өгөхөд тусалдаг байна. Энэ сургууль ганцхан компьютертай аж.

Тус тосгоны хүүхдүүдийнх нь 90 хувь нь ядуу гэр бүлд амьдардаг, 30 хувь нь өнчин учраас хууль бус мансууруулах бодис, өсвөр насны жирэмслэлт, сургууль завсардах, амиа егүүтгэх зэрэг үзэгдэл түгээмэл байдаг гэнэ.

Ийм хүнд нөхцөл байдлаас Табичи багш сурагчдаа олон тэмцээн уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж байсны дотор 2019 онд АНУ-ын “Intel International Science and Engineering Fair” уралдаанд хүүхдүүд нь шалгарч байжээ.

"Varkey Foundation" сангаас санаачилдаг Дэлхийн шилдэг багшийн шагналд 179 орны 10,000 багш нэр дэвшсэнээс Питер Табичи ялж сая ам.доллараар шагнуулсан юм. Шагналыг Эмиртийн угсаа залгамжлах хунтайж Хамдан бин Мохаммед аль Мактум гардуулжээ. Тус арга хэмжээг жүжигчин Хью Жэкмэн хөтөлсөн байна.

Шагналыг зохион байгуулагч "Varkey Foundation" сан нь дэлхий даяар боловсролын түвшний ялгааг арилгах зорилготой ажилладаг бөгөөд хүнд орчин нөхцөлд амжилт гаргаж байгаа багш нарыг тодруулан алдаршуулах, урам өгөх зорилготой.

Питер Табичи: “Алдаа гаргахгүйгээр суралцах боломжгүй. Суралцахгүйгээр өөрчлөгдөх боломжгүй. Африк тивээс удахгүй дэлхий дахинд нэрээ цуурайтуулах эрдэмтэн, инженер, бизнесмэнүүд төрөн гарах болно. Үүнд охидын оролцоо ч их байх болно. Багшийн хувьд би залуу үеийн итгэл найдвар, ухаан, авьяасыг чиглүүлэгч байхаа амлаж байна.” гэжээ.

Image result for Kenyan mathematics and physics teacher

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 22 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 24 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 28 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 28 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top