Казакстан улсыг 28 жилийн турш удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорч буйгаа өчигдөр зарлажээ. Тэр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх юм байна. Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсанаас хойш таван удаа улиран сонгогдоод байсан юм.
Өдгөө 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол Дээд танхимын дарга Касым Жонат Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.
Нурсултан Назарбаев нь Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах дорвитой арга хэмжээ аваагүй, зөвхөн эрчим хүчний салбараас хэт хамааралтай ажиллаж байна гэх шалтгаанаар Ерөнхий сайд Бакытжан Сагинтаевын удирдсан Засгийн газрыг хоёрдугаар сарын 21-нд тараасан бөгөөд үүнээс хойш сарын дараа өөрөө огцорч байна.