x

Далай ламын хойд дүр Энэтхэгээс тодорно

Төвдийн шашны тэргүүн эх орноосоо Энэтхэгт цагаачилж ирсний 60 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр Далай лам Ройтерс агентлагт ярилцлага өгсөн нь өчигдөр буюу Даваа гаригт нийтлэгджээ.

1959 оны эхээр Хятадын дэглэмийн эсрэг бослого нь бүтэлгүйтсэний дараа тэрээр Хималайн уулсыг даван Энэтхэгт ирээд Дарамсала хотод суух болсон юм.

Тэр үеэс хойш Далай лам Төвдийн хэл, соёлыг хадгалж үлдэх хэмжээний өөртөө засах эрхийг Хятадын эрх баригчдаас олж авахын төлөө тэмцсээр өнөөдрийг хүрсэн байна.

Харин Хятадын засгийн газар 83 настай Далай ламыг аюултай салан тусгаарлах үзэлтэн гэж үздэг. Өөрийг нь нас барсны дараа Төвдийн Буддизмд ямар үйл явдал тохиохыг сэтгүүлч асуухад Далай лам дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.

“Хятадын засгийн газар Далай ламын хойд дүрийг тодруулахаар хүлээж байгаа. Хойд дүрийг тодруулахад тэд надаас ч илүү анхаарал тавьж байна. Ирээдүйд та бүхэн хоёр Далай ламыг харах байх. Нэг нь Хятадын сонгосон хэн ч шүтдэггүй Далай лам. Нөгөө нь Энэтхэгээс тодорсон жинхэнэ Далай лам. Ийм зүйл болно” гэж тэр инээн ярьсан юм.

Хятадын хаад Далай ламын хойд дүрийг тодруулахад оролцдог байсан түүхэн уламжлал өнөөдөр удирдагчдад нь өвлөгдөж ирсэн гэж Бээжингийн засгийн газар үздэг байна.

14 дүгээр Далай лам өөрөө 1935 онд хоёр настайдаа хойд дүрээр тодорч байжээ. Хятадад амьдардаг зургаан сая гаруй төвд хүн одоо хүртэл түүнийг нууцаар шүтэж байдаг.

Сүүлийн жилүүдэд эх орондоо байгаа болон цагаачилсан төвдүүдийн холбоо харилцаа өргөжиж байгаа ч Далай лам 2010 оноос хойш Хятадын талтай албан ёсны уулзалт огт хийгээгүй байгаа гэнэ. Харин тэтгэвэртээ гарсан Хятадын албаны хүмүүс, бизнесмэнүүд албан бусаар үе үе уулздаг тухай шашны тэргүүн ярьжээ.

Далай ламын хойд дүрийн асуудлыг, тэр дотроо Далай лам цаашид байх эсэхийг энэ оны сүүлээр Энэтхэгт болох Төвдийн Буддистуудын чуулганаар хэлэлцэх гэнэ. “Хэрвээ төвдүүдийн ихэнх хэсэг Далай ламын институцийг үлдээх хүсэлтэй бол цаашид үргэлжлүүлэн тодруулах болно. Энэ тохиолдолд 15 дугаар Далай ламын асуудлыг хэлэлцэнэ” гэж тэр ярьжээ.

Ярилцлагын үеэр Далай лам өөрийгөө одон орон, нейробиологи, квантын физик, психологийн талаар унших дуртай болохоо ярьж, хэрвээ Хятадад айлчлах боломж гарвал эдгээр сэдвээр их сургуулиудад илтгэл тавих хүсэлтэй гэжээ.

Гэхдээ тэр Коммунист дэглэм тогтож байгаа цагт Хятадад очих боломж гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

“Хятад бол агуу үндэстэн, эртний үндэстэн. Гэвч улс төрийн тогтолцоо нь дарангуйлагч, эрх чөлөөгүй. Тиймээс би энд амьдрахыг илүүд үзэж байна” хэмээн Далай лам ярьжээ.

Тэрээр Төвдийн өндөрлөгийн зүүн хойд захад орших Цинхай (Хөх нуур) мужийн Такцэр тосгонд тариачны гэр бүлд мэндэлж байв.

Одоо Хятадын эрх баригчид энэ тосгон руу гадаадын иргэдийг нэвтрүүлдэггүй, буутай цэргээр тосгонд хүрэх замыг мануулж байдаг тухай хэвлэлүүд мэдээлдэг.

Далай лам ярилцлагынхаа эцэст “Бидний хүч чадал үнэн дээр тулгуурладаг. Харин Хятадын хүч чадал зэр зэвсэг дээр тулгуурлан оршиж байна. Богино хугацаанд харвал зэр зэвсгээр асуудлыг шийдэж болох ч урт хугацаанд үнэн л бүхнийг ялна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 3 цаг 17 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 3 цаг 19 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 3 цаг 21 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 3 цаг 22 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 3 цаг 23 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 3 цаг 27 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 3 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top