x

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээлээ хаясан сурагч охин Нобелийн шагналд нэр дэвшлээ

Швед болон Норвегийн парламент 16 настай Грета Тунберг гэх сурагч охиныг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцсэнийх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.

Сурагч охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн долоо хоногийн баасан гариг бүрт Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээл хаялт зохион байгуулж байгаа юм. Тэрээр дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардсан бөгөөд түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гариг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдэж байжээ. Үүний дараа дэлхийн олон орны сурагчид Гретагийн санаачилгыг дэмжиж, ижил төрлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд дэлхийн 105 улсад олон мянган сурагчдыг хамарсан асар том "хичээл хаялт" зохион байгуулагдах юм байна.

“Time” сэтгүүл  сурагч охин Грета Танбергийг 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр нэрлэжээ.

Норвегийн улстөрч Фредди Андре, “Дайн, олон улсын мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудлаас үүдэн гарч буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд бид юу ч хийж чадахгүй байна. Харин Грета Танберг олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, цаг уур өөрчлөлтийн эсрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас түүнийг энэ шагналд нэр дэвшүүлсэн” гэж хэлжээ. Тэрээр 2017-2021 оны хооронд Норвегийн парламентад ажиллахаар сонгогдсон 24 настай залуу улстөрч юм. 

Сонирхуулахад 2018 онд Грета Тунбергийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай түүнийг яриулахаар НҮБ болон Давос дахь Олон улсын эдийн засгийн чуулганд оролцохыг урьж байжээ. Түүний оролцсон TED Talk-ийг та бүхэн эндээс үзэх боломжтой.

Дашрамд дурдахад, 2014 онд охидын сурах эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай Нобелийн Энх тайвны шагналыг 17 настайдаа хүртэж, хамгийн залуу Нобелийн шагналтнуудын нэг болж байсан юм. Энэ жилийн тухайд тус шагналд 300 орчим хувь хүн, байгууллага нэр дэвшиж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 3 цаг 14 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 3 цаг 16 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 3 цаг 18 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 3 цаг 19 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 3 цаг 20 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 3 цаг 23 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 3 цаг 24 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top