x

Олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг 10 улс

Манай гариг дээрх улс орнууд ихэвчлэн нэг эхнэртэй байхыг хуульчилсан байдаг бол бас олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг улс орон байна аа. Эдгээрийг нэрлэхээс өмнө жаахан түүх сөхье. Олон зууны туршид олон эхнэртэй байх нь олон ард түмний дунд түгээмэл соёл байж. Эртний нийгэмд олон эхнэртэй байх нь бараг бүх соёлын нэг хэсэг байсан хэдий ч полигам гэр бүл 10 хувиас хэтэрдэггүй байсан аж. Олон эхнэртэй байх нь ихэвчлэн хүн амын дээд давхаргын дунд түгээмэл байснаас биш ядуус хоёр дахь эхнэр авах нь маш ховор байжээ. Олон эхнэртэй байх нь индианчууд, Дорнын ард түмэн, Хятад, Солонгос, тэр бүү хэл Европт ч байсан үзэгдэл. Эртний Грекэд олон эхнэртэй байхыг цэргийн томоохон ажиллагааны дараа сэргэсэн ард түмэнд зөвшөөрдөг байсан гэнэ. Геродотын мэдээлснээр бол спартын хаан Анаксандрид хоёр эхнэртэй байжээ. Ромд харин олон эхнэртэй байхыг хориглосон ч эрчүүд хэд хэдэн эмэгтэйтэй иргэний гэр бүл болчихсон байсан байна.

Дундад зуун гэхэд полигам гэр бүл цөөрсөн ч Дорнын ард түмэн, индианчууд, Полизений уугуул иргэдийн дунд хадгалагдаж үлджээ. XIX зууны хоёрдугаар хагас гэхэд Бразилтай хийсэн дайны үеэр эрчүүдийнх нь 70 хувь амь үрэгдсэн Парагвайд хэсэг хугацаанд олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрсөн байна.

Олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг 10 улс

1. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс

Олон эхнэртэй байх нь албан ёсоор ч бай, албан бусаар ч бай өнөөгийн Африкт хэвийн үзэгдэл. Үүнийг Ерөнхийлөгч Жейкоб Зума ч зөвшөөрдөг. Тэр өөрөө найман эхнэртэйн тав нь албан ёсны эхнэр. Түүний эхнэр Гертруда, Кейт, Нкосазана, Номпумелело, Тобека нар ерөнхийлөгчийн ордонд амьдарч албан ёсны арга хэмжээнд бүгд оролцдог байжээ. Жейкоб 18 хүүхдийн эцэг.

2. Бруней

Энэ жижигхэн улс шариатын хуулиар амьдарч төрөл бүрийн гэмт хэрэгт энэ л хуулиар ял оноодог. Олон эхнэртэй байхыг хуулиар хориглоогүй, харин гэр бүлээ мэхэлбэл чулуугаар цохиж алдаг. Брунейн султан Хассанал Болкиах эхлээд онгоцны үйлчлэгч Мариам Абдул Азизтай гэрлээд дараа нь телевизийн сэтгүүлч Азриназ Мазхар Хакимтай гэрлэсэн. 2010 онд Хассанал гурав дахь эхнэрээсээ салж анхны эхнэртэйгээ суугаад дөрөв дэх бүсгүйгээ авчирсан. Харин анхны эхнэр нь “өрсөлдөгч”тэйгөө байнга сөргөлддөг гэдэг.

3. Сири

Сиричүүд гэр бүл болох гэж эртнээс бэлтгэж гэр бүл болохыг нь эцэг эх шийддэг. Эрчүүд материаллаг талаасаа бэлдэх ёстой. Сири эр олон эхнэр авахаар шийдсэн бол тэднийг тэжээх боломжтой байх ёстой. Эхнэрээ тэжээх чадалгүй бол 40 нас хүртлээ ч ганцаар явна. Бүсгүйчүүдийн хувьд эр нөхөр нь хэдэн эхнэртэй байх нь хамаагүй, эрт нөхөрт гардаг.

4. Египет

Египетийн гэр бүлийн таван хувь нь олон эхнэртэй гэр бүл. Ийм бага дүн харагдаж байгаа ч Египетийн эрчүүд эхнэрүүддээ яг адил харьцаж, цаг хугацаа, материалын хувьд ижил зарцуулах ёстой байдагтай холбоотой. Нэг эхнэр нь орон сууц авсан бол хоёр дахь эхнэр яг ижил талбайтай сууц авах ёстой. Гэхдээ Египетэд амьдрал хүнд болохоор нэг эхнэрээ тэжээхэд ч хүнд. Анхны эхнэр нь хүүхэд төрүүлэхгүй бол хоёр дахь эхнэр авах нь нээлттэй.

5. Алжир

Алжирт олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг ч нийгмийн хувьд хязгаартай. Хоёр дахь эхнэр авахын тулд анхны эхнэрээс заавал зөвшөөрөл авах ёстой, шүүх зөвшөөрөл өгөх ёстой. Алжируудын хувьд нөхөрт гарах эмэгтэй заавал лалын шашинт байх албагүй, ямар ч үндэсний эхнэр авч болно гэсэн үг. Харин гарсан хүүхдэд заавал мусульман нэр өгнө. Эмэгтэйчүүд нь машин жолоодож, төрийн алба ч хашиж болно.

6. Арабын нэгдсэн Эмират

Эмиратад нэгэн зэрэг дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг, бүгдийг төрийн байгууллагад бүртгүүлсэн байх ёстой. Анхны эхнэр зөвшөөрвөл хоёр дахь эхнэр гэрт нь хамт байж болно. Даад Мухаммед Аль Балуши гэгч 17 эхнэрээс төрсөн 60 хүү, 30 охинтой.

Гэхдээ дөрвөн эхнэртэй нэгэн зэрэг байж болохгүй, нэгээс салж байж нөгөөг авна. Даад салсан эхнэр бүртээ өөрийн гэсэн байшин, машин, зарц авч өгсөн.

7. Конго

Конгод олон эхнэртэй байхыг иргэний хуулиар зөвшөөрсөн ч бас хязгаартай. Мэдээж анхны эхнэр заавал зөвшөөрөл өгсөн байх ёстой. Анхны эхнэр зөвшөөрөөгүй бол заавал эхнийхээсээ салсны дараа хоёр дахиа гэрлэх ёстой байдаг байна.

8. Мьянмар

Буддын шашинт энэ улсад олон эхнэртэй байхыг төрөөс зөвшөөрсөн ч гэсэн хүмүүс өөрсдөө нэг их таашаадаггүй. Гэсэн ч хүн амын дунд эрчүүд нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад цөөн байдагтай холбоотой. Мьянмарын томоохон сууринд гэхэд л 85 эмэгтэй байхад 15 нь эрэгтэй байх жишээтэй. Гэр бүлд хүүхдийн тоо хязгаарладаггүй.

9. Нигери

Нигерийн иргэний хуулиар эрчүүд олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн улс. Гэхдээ энэ хуулийг ихэвчлэн нутгийн хойд хэсгээр нутагладаг мусульман шашинтнууд дагаж мөрддөг. Өмнөд нутгийнхан нь голдуу ганц эхнэртэй байдаг. Хуулиар бол эндхийн эрчүүд дөрвөөс дээшгүй эхнэртэй байх ёстой ч иргэд үүнийг нэг их ойшоохгүй Мухаммед Белло Масаба гэгч гэхэд л 84 настай ч 86 эхнэртэй.

10. Саудын Араб

Саудын Араб бол шариатын хуульт улс. Эмэгтэйчүүд машин жолоодож болохгүй, сонгуульд санал өгөхгүй, улс төрийн ажилд оролцохгүй, нөхөргүй ганцаараа хотоор явж болохгүй.Эрчүүд дөрвөн эхнэр авч болох ч мөн л бүгдэд ижил тэгш хандах ёстой. Гэхдээ амьдрал дээр эхнэрүүдтэй зөвшилцөөд, ямар нөхцөл орчноор хангахаа тохиролцож болдог байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 3 цаг 16 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 3 цаг 18 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 3 цаг 20 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 3 цаг 21 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 3 цаг 22 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 3 цаг 25 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 3 цаг 27 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top