x

АНУ “Boeing 737 MAX 8, 9” загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглолоо

АНУ “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг зогсоох шийдвэр гаргалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Америкчуудын аюулгүй байдал эн тэргүүнд тавигдана. Тиймээс “Boeing”-ийн онгоцны ослын шалтгаан тодорхой болтол “737 MAX” загварын бүх онгоцнуудын нислэгийг цуцална" гэж мэдэгдсэн байна. 

“Boeing”-оос татгалзах улс орнуудын тоо нэмэгдэж, үнэлгээ нь олон тэрбум ам.доллароор буурч байгаа нь тус компанид ирэх шахалтыг нэмэгдүүлж байна. “MAX” загвар нь “Boeing”-ийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ethiopian Airlines-ийн осолдсон нислэгтэй холбоотой шинэ мэдээллийн талаар Холбооны агаарын тээврийн Удирдах газар мэдэгдэл хийхээр бэлтгэж байна. “Boeing 737 8” болон “Boeing 737 9” шинэ загварын нисэх онгоцнуудад мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа.

Эдгээр нисэх онгоцнуудын бүх нислэгүүдийг яаралтай зогсоох шийдвэр гаргаж байна. Агаарын тээврийн компаниуд үүнтэй санал нэгдэж байгаа байх. Америкчуудын аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. “Boeing” маш сайн компани. Одоо бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Удахгүй хариу өгнө гэж найдаж байна. Тэр болтол бүх нислэгүүдийг зогсоож байна” гэж мэдэгджээ.

Дональд Трампын мэдэгдлийн дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар унажээ. Тус компанийн үнэлгээ энэ долоо хоног гарснаас хойш 27 тэрбум ам.доллароор буураад байна.

“Boeing”-ийн шинэ загварын онгоцны нислэгүүдийг цуцалсан орнуудын тоо одоогоор 40 даваад байна. Зарим нь энэ төрлийн онгоцны дамжин өнгөрөх нислэгт ч хориг тавьжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Канад, ОХУ “Boeing”-ийн “737 MAX”-аас татгалзжээ.

Үүнээс өмнө АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар “Boeing”-ийн онгоцнууд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Харин сүүлд гаргасан шинэ мэдэгдэлдээ “Осолдсон онгоцны шинжилгээний дүн гартал хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ” гэж онцолсон байна. Харин энэ талаарх эцсийн шийдвэрээ Этиоп улсын Засгийн газар гаргаагүй байгаа гэдгээ мэдэгджээ.

Хэдий тийм боловч “Ethiopian Airlines”-ийн хувьд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөр биш Европын шинжээчдээр хар хайрцгийг шалгуулах нь стратегийн хувьд зөв шийдвэр гэж тус компанийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал мэдэгджээ. Европ руу илгээвэл АНУ-д итгэл хүлээлгэхгүй байгаагийн илэрхийлэл болох ч Германы талаас техникийн шалтгааны улмаас энэ шалгалтыг хийхгүй гэж мэдэгджээ.

“Boeing”-ийн шинэ загварын онгоц сүүлийн таван сард хоёр ч удаа осолдоод байна. Харин АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар "Онгоц аюулгүй" гэж мэдэгдэж ирсэн нь эргэлзээ бий болгожээ. Өнгөрсөн ням гарагт болсон осолд шинжилгээ хийж байгаа баг бүрэлдэхүүнийг Этиопын Зам, тээврийн сайд удирдаж байгаа юм байна. Ням гарагт болсон ослын хохирогчдын дунд 35 улс орны иргэн байсны дотор Английн долоон иргэн байжээ.

bloombergtv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 3 цаг 0 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 3 цаг 2 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 3 цаг 5 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 3 цаг 5 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 3 цаг 6 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 3 цаг 10 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 3 цаг 11 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top