АНУ-ын Холбооны нөөцийн системийн эдийн засгийн тоймын “Цайвар ном” нь Америкийн 25 нөөцийн банкны хоёрдугаар сарын 25 хүртэлх цуглуулсан мэдээллээр бүрэлджээ.
"Тойргуудын бараг тал хувь нь засгийн газрын ажиллагааны зогсолт зарим салбаруудад эдийн засгийн идэвхийг буулгасан” хэмээн тоймд тэмдэглэжээ.
S&P Global Ratings мэдээлснээр, АНУ нь засгийн газар ажлаагүйгээс болж наад зах нь 6 тэрбум доллараа алдсан гэсэн байна. Тус орны түүхэнд 35 хоног үргэлжилсэн шатдаунд 15 яамны 9 нь, холбооны олон агентлагууд хамрагдсан байлаа.
Төв банкны тоймд өгүүлэхдээ, хэрэглэгчдийн зарлагыг хүйтэн өвөл, зээлийн зарлага барьсан гэлээ.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэх салбарын компаниуд “дэлхийн эрэлт буурсан гаалийн татварын улмаас зарлага нэмэгдсэн зэргээс түгшиж буйгаа илэрхийлсэн байв.
Ажилгүйдэл бага байгаа ч ихэнхи тойргууд цалин хөлс, үнийн өсөлт зууранги байсныг мэдээлжээ.
М.Цогт