Их Британийн домогт "Queen" хамтлагийн анхны басс гитарчин Майк Гроуз таалал төгссөн тухай тус хамтлагийн бөмбөрчин Рожер Тейлор мэдэгдсэн байна.
Тэрээр “Эртний анд Майк Гроузынхаа гитар тоглож байхыг анх дунд сургуульд байхдаа “The Individuals” гэдэг хамтлагт байхад нь сонсож байлаа. Түүний тоглож байгаа нь үргэлж догь байсан. Амгалан нойрсдоо” хэмээн Тейлор “Фэйсбүүк” хуудастаа бичжээ.
Майк Гроуз нь "Queen" хамтлагт 1970 онд нэгдэж байсан бөгөөд тэрбээр тус хамтлагт хэдхэн сар тоглож байжээ. Хожим нь тэрбээр хөгжмийн замналаа орхиж, жижиг бизнес эрхлэх болсон байна.