Кетчуп дээр хальтарсан Уоррен Баффеттын компани Heinz кетчупаас болж нэг хоногт $4,3 тэрбумаа алдсан мөртлөө хөрөнгө оруулалтын боломж байхгүй байгаад гомдлоо илэрхийлжээ.
Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани нь Kraft Heinz компанийн хувьцаа унасны дараа ихээхэн хохирол амсав.
Түүний хувьцаа өнгөрсөн баасан гаригт 27 хувиас илүү унаж, $34,95 долларын үнэтэй боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр 325 сая хувьцааг барьж байсан Berkshire компанид хохирол мэдэгдэхүйц болсон гэж CNBC мэдээлжээ.
Шалтгааны нэг нь санхүүгийн сөрөг нөлөөтэй тайлан болсон байна. Зах зээл тэрбумын хохирол, хувьцааны ашиг төлөлт буусанд гайхав. Мөн АНУ-ын биржийн болон үнэт цаасны комиссын шалгалт эхэлсэн нь бас л муугаар нөлөөлжээ.
Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани хөрөнгө оруулагч нартаа жил тутам илгээдэг захидал 14 хуудастай богинохон байв. Түүнд цэвэр ашиг өмнөх жилийн мөн үеийн $32,6 тэрбумаас энэ IV улиралд $25,4 тэрбум хүртэл буурсан нь Kraft Heinz компани болон бусад хөрөнгө оруулалтын гүйцээгдээгүй хохирлоос боллоо гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагч нараа эвгүй байдалд оруулжээ.
Kraft Heinz мэдээлэхдээ, өөрийн хөрөнгийн болон брэндийн үнэлгээг (Kraft, Oscar Mayer) нийт 15 тэрбум орчим долларын хэмжээнд шинээр тогтоосон нь хувьцааг унагалаа гэсэн байна.
Бүтэн жилийн турш GAAP-аар Berkshire компани дөнгөж дөрвөн тэрбумыг олсон нь 45 тэрбумаас нь 90 хувиар бага юм.
АНУ-ын төрийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө нь асар их бөгөөд 112 тэрбум доллараас дээш гарчээ. Түүгээр ч барахгүй трежерист оруулсан хөрөнгө нь зургаан улирал дараалан $100 тэрбум доллараас давжээ. Ихэнх нь богино хугацааны, худалдахад амар, бэлэн мөнгө авахаар үнэт цаас юм. Учир нь тэд бэлэн мөнгөтэй зэрэгцүүлэн үнэлэгддэг.
Нэмж хэлэхэд Баффеттын компани нь Хятад болог Их Британиас илүүтэй векселийг (T-bills) барьж байдаг.
Хөрөнгө оруулалтын их багш гаднын нөлөөг багасгахын тулд төлбөрийн үнэт цаасаар наад зах нь 20 тэрбум долларыг барьж байхаар хувьцаа эзэмшигч нартаа амласан байгаа. Энэ хамгаалалтыг хорогдуулах эрсдлийг хийхгүй гэж тэр бас хэлсэн юм.
Тэр захидалдаа бичихдээ:
"Ирж буй онуудад бидний илүүдэл болсон сул хөрөнгийн ихэнхийг Berkshire үргэлж эзэмшиж байх бизнест оруулна. Гэхдээ үүний ирээдүй нь бүрхэг, компаниудын үнэлгээ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хэтэрхий өндөр байна" гэсэн байв.
Мөнгөөр баян компаниуд илүү их ашигтай байхаар сул мөнгөө хоршооллын үнэт цаасанд оруулдаг, харин Berkshire төрийн үнэт цаасыг худалдан авдаг ба тэр нь зах зээлд давалгаатай байсан ч төлбөрийн бүрэн чадвартай. Компани нь даваа гариг бүрт эдгээр үнэт цаасанд нь $4 тэрбумыг зарцуулан тэднийг Сангийн яамны дуудлага худалдаагаар авдаг аж.
Асуудал үүссэн түүх
Тэрбумтан Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани 2013 онд сүмс, кетчуп үйлдвэрлэдэг H.J. Heinz Co компанийг худалдан авчээ. Уг наймаанд 3G Capital сан бас оролцсон байв. Надтай наймааны талаар тохиролцохоор 3G Capital сан 2012 оны арванхоёрдугаар сард хандсан гэж Баффетт мэдээлж байв. Баффеттын өөрийнх нь компани Heinz компанийн санхүүд $12-13 тэрбумыг оруулсан ба харин компанийн өрийг оруулахгүйгээр наймаа нь $23,2 тэрбум болжээ. Худалдан авалтын нийт өртөг $28 тэрбум доллараар үнэлэгдсэн юм.
М.Цогт