Forbes болон Bloomberg АНУ-ын реалити шоуны од, косметикийн бизнес эрхлэгч, 1997 онд төрсөн 21 настай Кайли Женнэрийн хөрөнгө нэг тэрбум ам.долларын босгыг давсан тухай өчигдөр мэдээлжээ.
Ингээд Кайли Женнэр хамгийн залуудаа өөрийн хүч чадлаар тэрбумтан болсон эрхэм болж байна.
Өөрийн хүчээр тэрбумтан болсон гэдэг нь хэн нэгнээс өмч хөрөнгө өвлөж аваагүй, бүхнийг тэгээс эхэлсэн гэсэн үг юм.
Forbes сэтгүүл Кайли Женнэрийн "Kylie Cosmetics" компанийн зах зээлийн үнэлгээг $900 сая гэж тодорхойлсон байна. Мөн тэр телевизийн реалити шоу, зар сурталчилгаанаас бусад орлогоо олдог аж.
Өмнө Facebook-ийн Марк Зукербэрг 2008 онд 23 насандаа хамгийн залуу тэрбумтнаар тодорч байсан юм.