x

Хойдын тэргүүн хатагтай: Ли Соль Жу гэж хэн бэ?

Гуравдугаар сарын сүүлчээр БНАСАУ-ын лидер Хятадад айлчлахдаа эхнэрээ дагуулжээ.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай хэн бэ?

Хойд Солонгос  дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг. Лидерийн хувийн амьдралын талаар дэлхийн олон нийт төдийлөн мэдэхгүй. Гэхдээ  тэргүүн хатагтайг дэлхий мэдэх болжээ. Түүнийг Ли Соль Чу гэдэг ба  сая  Хятадад айлчилсан  нөхрөө тэр дагалдсан байлаа.  Сүүлийн үед тэр олны өмнө ихээхэн харагдах болж байгаа. Хятадын айлчлалын дараа  тэргүүн хатагтай Өмнөд Солонгосын поп оддын концертыг Пхеньянд сонирхон үзсэн байлаа.

Ким Чен Унтай суухаас өмнө  Ли Соль Чу дуучин байсан ба улсын “Ынхасу” хамтлагт байв. Ким эхнэрээ анх телевизээр харсан гэдэг. Хамтлаг 2010 оны шинэ жилийн тоглолт хийж байсан гэнэ. “Нөхөр Ли Соль Чу” Ким Чен Ун хоёрын гэрлэлтийг төрийн хэвлэл нь 2012 онд зарлажээ.

Ли Соль Чугийн төрсөн он нь 1989 гэх. Их  сургуулийн профессор, эмч хоёрын гэр бүлд төржээ. Охин эцэг, эхийн замаар явсангүй, Ким Ир Сенийн нэрэмжит  Их сургуулийн дууны ангид суралцжээ.

Хэвлэлд бичснээр хосууд гурван хүүхэдтэй. Багыгаа Чу 2017 оны хоёрдугаар сард төрүүлжээ. Дунд хүүхэд нь охин, түүнийг Ким Ду Э гэж нэрлэдэг гэсэн мэдээллийг Ким Чен Уны урилгаар тэнд айлчилсан NBA-гийн сагсчин асан Деннис Родман ярьсан байдаг.

 Нөхөртөө нөлөөтэй

Ли Соль Чу  олны өмнө гарч ирсэн Хойд Солонгосын лидерүүдийн анхны эхнэр болов. Кимын өвөө, аав хоёр нь эхнэрээ нийтэд гаргадаггүй байлаа. Хойд Солонгос хатуу дэг журамтай улс. Гэхдээ Ли Соль Чу бусдаас илүүтэйгээр дураар.  Үсээ богино тайрч, аугаа удирдагчийнхаа тэмдгийн оронд энгэрийн зүүлт зүүж чадна. 

Ли Соль Чу  барууны  брэндэд дуртай хэмээн хэвлэлүүд  онцолсон байдаг. Тухайлбал, тэргүүн хатагтай Chanel ба Dior брэндийн үнэтэй цүнх барьсан харагдсан гэж The Independent бичсэн байв. Нийтээрээ ядуу оронд  тансаглаж байна гэж Кимын эхнэрийг шүүмжилсэн. Цүнх нь 1600 долларын үнэтэй нь ердийн солонгос хүний сарын дундаж цалингаас 16 дахин их байгаа болохоор л тэр.

Radio Free Asia радио станц дамжуулахдаа, Ли Соль Чу хатагтай БНАСАУ-ын залуу бүсгүйчүүдийн загварын жишиг болсон гэлээ. Түүгээр ч барахгүй тэргүүн хатагтай хойд солонгос эмэгтэйчүүдэд тавьдаг хязгаарлалтыг сулруулж өгчээ. Ким Чен Ун тэдэнд брюк, жийнс, өсгийтэй гутал, платформ өмсөхийг зөвшөөрчээ. Өндөр өсгийтэй гутал нь Чугийн сул тал гэнэ.

 Кейт Миддлтон шиг байх

Ким Чен Ун эхнэрийн хамт Хятадад айлчилсны дараа барууны хэвлэл мэдээлэл Хойд Солонгосын тэргүүн хатагтайн стилийг ихээр анхаарсан байлаа. Британийн The Sun сонин Ли Соль Чугийн стильд зориулсан өгүүллээ “Пхеньяны герцогийн ахайтан” гэж нэрлэсэн байлаа. Жонон Уильямын   эхнэр Кейт Мидлтоны дэгжин  сонгодог стилийг Чу хатагтай дуурайж байна гэж  сонин дүгнэсэн байх юм. Жишээлбэл,  хоёр хоногийн айлчлалаар гурван янзаар хувцасласан байсан Соль Чу британи гүнжийн хувцасны өнгөтэй адил өнгийг илүүд үзсэн нь харагджээ.

 

Гадаадын шинжээчид Кимын эхнэр нь Кембрижийн герцогын ахайтны стилийг хуулснаар нэгдүгээрт Баруунд талтайгаа харуулах, хоёрдугаарт өөрийн стилийг онцлох хоёр зорилготой гэлээ. Загварын шинжээчид түүний стилийг хуучирсан, гэхдээ тэргүүн хатагтай хуучинсаг харагдахгүй байна гэжээ. Моодны  хувцас хунарт  хүртээмжгүй Хойд Солонгос шиг оронд энэ бүгд чухал ажээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • unshigch (43.228.129.184)
    Orchuulgiinhaa chanart anhaarmaar yum. modon ba ba gesen
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Өчигдөр 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Өчигдөр 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Өчигдөр 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Өчигдөр 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Өчигдөр 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Өчигдөр 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Өчигдөр 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top