x

“Японы Шиндлер” Сугихарагийн амьдралын виз

Чиунэ Сугихара 1900 онд Гифу аймагт, эмчийн гэр бүлд зургаан хүүхдийн нэг болж төрсөн байна. Бага дунд сургуульд тун амжилттай сурч, эцгийнхээ хүслийг дагаж анагаах ухааны коллежид элсэхээр шалгалт өгсөн ч өөрөө дургүй байснаас гарын үсэгтэй цагаан цаас хураалгажээ. Ингээд эцэг нь түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больж, залуу өөрийнхөөрөө амьдрах болсон байнаа. Жил хагасын дараа мөнгөгүйгээс болон Токиогийн их сургуулиа хаяж Японы Гадаад хэргийн яамны зарын дагуу шалгалт өгч Хятадын Харбинд Элчин сайдын яаманд ажилд оржээ.

Энд байхдаа Белорусс гаралтай Клавдии Аполлоновтой гэрлэсэн байна. Ингээд бие даан орос, герман хэл сурсан байна. Дорнод-Хятадын төмөр замын асуудлаар Зөвлөлтийн талтай хэлэлцээрт оролцож эх орныхоо төлөө чин үнэнчээр зүтгэж байлаа. Гэхдээ л Япончуудын Хятадын энгийн ард иргэдтэй харьцаж байгааг эсэргүүцэн Харбин дахь ЭСЯ-ны ажлаа орхисон байна.

Түүнийг Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Литвийн Каунас дахь консулын газарт томилсон байна.

Авралын 2139 гарын үсэг

1939 оны есдүгээр сард Германы цэрэг Польшид орж дэлхийн хоёрдугаар дайн эхэллээ. Литва Европыг орхин явахыг хүссэн дүрвэгсдээр дүүрэв. Зарим нь Голландаар дамжин тэдний колони Карибын тэнгис, Кюрасао арал, Суринам руу гарч байв.

Зөвлөлтийн тал Япон руу гарах нөхцөлд дамжин өнгөрөх виз өгнө гэсэн тул Чиунэ Сугихара Засгийн газартаа хандсан ч хариу өгсөнгүй. Ингээд л консулын газар хөлд дарагдаж эхэлж байтал 1940 оны зургадугаар сарын 15-нд Литва Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж дипломатуудыг Каунасаас явахыг шаардлаа. Бүх дипломатууд явсан ч Голланд, Японы консул л үлдлээ. Сугихара харин Зөвлөлтийн Засгийн газраас өөрийг нь Каунаст байх хугацааг сунгаж өгөхийг гуйсан байна. Өвгөд хөгшид, хүүхэд эмэгтэйчүүдийн амьд үлдэх ганц найдлага нь Японы виз байлаа. Хэдийгээр Япон улс Германы холбоотон байсан ч Сугихарагийн хүн чанар Засгийн газрынхаа эсрэг чиглэж еврейчүүдийг аврахаар шийдсэн байна. Чиунэ Сугихара ердөө 28 хоногийн дотор нийт 2139 виз гаргаж чаджээ.

Хоёр мянга нэг зуун гучин ес

Эхлээд л журмын дагуу албан бланк дээр бичиж байтал бланк нь дуусахаар ерийн цагаан цаасан дээр бичдэг болж. Тэр нь дуусахаар саарал цаасан дээр, сүүлдээ бүр цаасны өөдөс, хаягдал цаасан дээр бичиж эхэлжээ. Тэр бүтэн хоногоор ширээний ард суун бичээд л эхнэр нь гар хуруу, мөрөнд нь иллэг хийж өгч байлаа. Сугихара хамгийн сүүлчийн визээ галт тэргэнд суучихсан хойноо бичиж, цонхоор өгч байжээ. Хамгийн сүүлд галт тэрэг хөдлөхөд тэр консулын газрын тамгаа еврейчүүдэд цонхоор өгч орхижээ. Түүний гарын үсэггүй ч зөвхөн тамгатай өчнөөн олон виз бас гарсан гэдэг.

Тэр дүрвэгсдийн хувь заяа юу болсон, Зөвлөлтийн нутгаар дамжин Японд, аюулгүй газарт хүрсэн эсэхийг Сугихара сонирхсонгүй. Гэхдээ түүний виз өгсөн еврейчүүд Транссибириэр дамжин Владивосток хүрч, тэндээсээ хөлөг онгоцоор Япон, бусад авралын арлуудад хүрч чадсан байна. Дайны жилүүдэд Чиунэ Сугихара Германы Кенигсберг, Прага, Берлиний консулын газар, ЭСЯ-нд ажиллаад хамгийн сүүлд Бухарестад ажиллаж байхад нь Зөвлөлтийн армийн командлал баривчилсан байна. Жил хагас хоригдоод 1947 онд эх орондоо эргэн очжээ.

Хувь заяа давтагдаж Сугихара өөрийнхөө виз өгсөн өнөө л дүрвэгсдийн замаар Транссибирийн замаар Зөвлөлтийн нутгийг хөндлөн гулд туулан, эцэст нь хөлөг онгоцоор Япондоо очсон гэдэг. Гэхдээ түүнийг сайн зүйл угтсангүй, Каунаст дураар авирласан хэмээн Гадаад хэргийн яамнаас халсан байна.

Тэр гэр бүлээ аван Фузисава хотод очиж цагийн орчуулагч, багшийн ажил хийж, цахилгаан чийдэн борлуулж амьдарчээ. Хүү нь хорт хавдраар нас барахад ч оршуулгын мөнгөгүй л байсан гэдэг.

Москва дахь гэнэтийн уулзалт

1960 онд Сугихараг хувийн нэгэн компани Москвад суух худалдааны төлөөлөгчийн ажилд авчээ. Найман жилийн дараа гудамжинд явж байхад нь нэгэн танихгүй эрэгтэй “Ноён Сугихара та юу? Та 1940 онд Каунаст Японы консул байсан биз дээ” гэжээ.

Тэр эрэгтэй өөрийгөө Иехошуа Нишри гэдэг гээд Литвээс Японоор дамжин өнгөрөх виз авч гэр бүлийнхэнтэйгээ гарсан, тэгэхэд би хүүхэд байсан гэж ярьжээ. Түүний виз өгч амийг нь аварсан мянга мянган хүн тэр буянтай Япон эрийг 20 жилийн турш хайж сурагласан гэдэг. Японы Засгийн газар ердөө л “Тийм хүн байхгүй” гэсэн хариу өгдөг байжээ. Москва дахь энэ гэнэтийн уулзалт болоогүй бол хэн ч түүнийг мэдэхгүй л өнгөрөх байж. Харин түүний ачаар амьд үлдсэн хүмүүс огтхон ч мартсангүй, бие биенээсээ дуулан захидал, цахилгаан, урилгаар дарж эхэлсэн байна. 1985 онд Израиль улс Сугихараг “Дэлхийн ард түмнүүдийн шударга элч”-ээр өргөмжилжээ. Түүнийг нас барахад оршуулгад нь Японд суугаа Израилын Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид очсон байна. Өчнөөн жил хөрш зэргэлдээ амьдарсан хөршүүд нь хүртэл түүний түүхийг мэдэхгүйгээс жирийн нэг өвгөнийг нас барахад гадаадын Элчин сайд ирэхэд ёстой нүд нь орой дээрээ гарсан гэдэг. Үүнээс хойш л түүнийг Япончууд мэддэг болж, түүний тухай ном гарч, кино хийсэн байна.

Японы Гадаад хэргийн яам ч нөхрийг нь ажлаас халж байсныхаа төлөө бэлэвсэн эхнэрээс нь 2006 оны гуравдугаар сард албан ёсоор уучлал гуйжээ. Эхнэр Юкико нь нөхрийнхөө тухай ном бичиж, дипломатын энэ гайхамшигт түүх Японы дунд сургуулийн сурах бичигт ч орсон байна. Литвад түүний дурсгалын музей байгуулж шуудангийн марк ч хэвлүүлжээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 25 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 27 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 30 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 30 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 31 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 35 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 36 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top