Узбекистаны цэрэг, цагдаа нар хурдан хугацаанд жингээ хасах шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгдсэн байна. Тэрбээр “Бидэнд илүүдэл жинтэй офицер, дотоодын ажилтнууд хэрэггүй. Ийм хүмүүс яаж гэмт хэрэгтнийг барих билээ. Тиймээс спортоор хичээллэ” хэмээн хэлсэн байна.
Ийнхүү цагдаа, цэргийнхнийг яаралтай илүүдэл жингээ хасахыг шаардах болсон нь Зөвлөлтийн үеэс хойш огт солигдоогүй дүрэмт хувцсыг нь шинэчлэх болсонтой холбоотой аж.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мирзиёев ард иргэдийнхээ эрүүл бус амьдралын хэв маяг, хооллолтын талаар санаа зовж байгаагаа засгийн газрын хуралдаан дээр илэрхийлж байжээ.