The New Yorker: Коэны мэдүүлгийн дараа Трампт итгэх хэрэг байна уу гэж Ким Чен Ун бодох болов.
Трампын өмгөөлөгч Майкл Коэны мэдүүлэг нь Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампт итгэж болох уу? гэх гүнзгий бодолд Ким Чен Уныг оруулсан ажээ. Тэр нэвтрүүлэг “Ийм л өөдгүй юмнуудтай ажил явуулж байна гэж төсөөлдөө” хэмээн хэлж байна. АНУ, БНАСАУ-ын лидерүүдэд таарсан “эднүүд” гэсэн далд санааг "Америкийн хошин шогийн хаан" Энди Боровиц гаргаж байгаа нь энэ.
Ханойгоос мэдээлснээр, Трампын өмгөөлөгч асан Майкл Коэны (Michael Cohen) мэдүүлэг Умард Солонгосын дарангуйлагч Ким Чен Уныг Америкийн Ерөнхийлөгчид итгэж болох уу? гэсэн гүнзгий бодолд оруулсан хэмээн Кимын хүрээний эх сурвалж хэлжээ.
Тэнд мэдээлснээр, Ким нь Ханой дахь өөрийн буусан буудлын өрөөнөөс Ким Коэны мэдүүлгийг “нүд салгалгүйгээр” үзсэн гэнэ. Трампын арга заль, худал хуурмагийг ярьсан өмгөөлөгчийн илэн далангүй мэдүүлгийг сонссон Кимын “Эрүү нь унжин амаа ангайсан” гэж эх сурвалж ярьсан байна.
Коэны мэдүүллэгээс үүссэн Трампын хөрөг манай хайрт удирдагчийг түгшээсэн. Хэсэг зуур бидний зүг эргэн хараад ”Ийм л өөдгүй амьтадтай би ажиллах ёстой болж байна, төсөөлж байгаа биз" хэмээн асуусан гэж эх сурвалж ярьжээ.
Конгрессменүүдийн мөрдөн шалгалт явуулсан хүмүүсийн "хуурмаг төрх, гутамшигтай бялдуучлал нь" Кимыг цочоосон гэж эх сурвалж хэлэв.
Энэ Жим Жордан (Төрийн байгууллагуудын хяналтын комиссын конгрессмен-бүгд найрамдахч) гэж нэг жинхэнэ баас байна гэж түүнийг цоллосон хэмээн мэдээлж байна.
М.Цогт