x

АНУ, Хятадын худалдааны эвлэрэл үргэлжилж байна

Доналд Трамп Хятадын импортод худалдааны гаалийн татвар нэмэгдүүлэхгүй болсноо мэдэгджээ.

Энэ тухай Америкийн Ерөнхийлөгч өөрийн Twitter-т мэдээлсэн байна. Тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн хэлэлцээрийг амжилттай боллоо гэсэн байв. Оюуны өмчийг хамгаалах, технологи дамжуулах мөн ХАА-г оруулсан бүтцийн чухал асуудлуудаар дэвшил гарлаа хэмээн бичжээ. Гэхдээ л худалдааны гэрээ байгуулагдаагүй байна.

Гэрээнд гарын үсэг зурахын тулд тэр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах эрмэлзэлтэй, үүний тулд талууд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой гэж  нэмж бичсэн байна.

Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр орны лидерүүд Аргентинд уулзахдаа худалдааны эвлэрлийн гурван сарын хугацааг зарлан тэр хооронд худалдааны шинэ гэрээ байгуулна гэсэн юм. Доналд Трамп энэ гуравдугаар сарын 1-нээс худалдааны хэлэлцээрт ашиг гарахгүй бол гаалийн татвараа 10 хувиас 25 хувь хүртэл нэмнэ гэдгээ хэлсэн байлаа.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Америкийг төлөөлсөн хэлэлцээр явуулагч болон Трампын хооронд зөрөлдөөн үүссэн гэж хэвлэл мэдээлж байв.

Фьючерсийн гэрээний арилжаа нээгдэхээс 20 минутын өмнө Трамп мэдэгдэл  хийлээ. Ерөнхийлөгчийн үгэнд урамшсан үнэ долоо хоногийг өсөлттэйгээр эхлүүлэв. Америкийн үндсэн индексүүдийн гэрээнүүд хагас хувиар үнээ нэмж харагдав. 

Валютын зах зээлд юанийн ханш бэхэжсэнийг хэлэх хэрэгтэй байх. Доллар/юань хосын үнэ ханш одоо өнгөрсөн оны зургаадугаар сарын төвшинд байна. 

Юанийн тогтвортой ханшийг барихын тулд АНУ тохиролцоо хийхэд бэлэн байгаа тухай өнгөрсөн долоо хоногт салбарын хэвлэлүүд шуугиж байв. 

Одоо S&P 500 индекс 2800 пунктаас давах нь бараг ойлгомжтой, гэхдээ өөр нэг нэлээдгүй чухал агшинд анхаарлаа хандуулах нь зөв байх. Трампт одоо худалдааны дайныг зогсоох нь ашигтай болно. Тэр гаалийн татвар нь улсынхаа эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг сайн ойлгож байгаа бас сонгууль хаяанд ирээд байна. 

Трампын чансаа нь хөрөнгийн индексийн динамиктай нарийн зохицоод байгаа юм гэдгийг бид ойлгохтойгоо болсон. Одоо Холбооны нөөцийн систем өмнөх үгээ мартаад бодлогын хүүгээ цаашид нэмэхгүй, төсвийн тэнцвэргүй байдлыг хорогдуулахаа зогсоож байгаа учраас индексийн өсөлт нэмэгдэх нь тодорхой. Трампын чансааг нэмэгдүүлэхийн тулд худалдааны дайныг зогсоох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд тэр Хятадыг ялсан гэж хэлэх юм.

Дашрамд хэлэхэд, Холбооны нөөцийн систем зах зээлийн унагахаар бүхнийг хийж байхад Жером Пауэлл үнэндээ Трампын хоёр дахь хугацааны замыг засч байна гэж хэвлэлүүд шуугиж байлаа. "Хөөсөнцрийг үлээж" сонгуулиас өмнө индексийг өсгөх гэж байна гэцгээсэн билээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 12 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 14 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 17 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 18 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 18 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 22 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 23 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top