Bloomberg aгентлаг хэд хоногийн өмнө "Дэлхийн хамгийн эрүүл улс"-уудын жагсаалтыг шинэчлэн танилцуулжээ. Уг жагсаалтанд Испани тэргүүлж хамгийн эрүүл улсаар тодорсон бол Итали улс хоёрдугаарт, гуравдугаарт Исланд бичигдсэн байна.
2017 онд зургаадугаар байрт бичигдэж байсан Испани тэргүүн байрт орох болсон шалтгааныг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ сайжруулж улмаар зүрх судасны болоод хорт хавдрын өвлчлөлийг бууруулж чадсан нь ийнхүү 169 улсыг тэргүүлэх шалтгаан болсон гэнэ.
Испаничуудын эрүүл мэндэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна “Mediterranean” буюу газар дундын тэнгис орчмын хүмүүсийн баримталдаг хоолны дэглэм чухал нөлөөтэй. Үүнд жимс, самар, хүнсний ногоо, загасны мах, шинэ тараг болон бяслаг, байгалийн гаралтай тос зэргийг хоол ундаандаа түлхүү хэрэглэдэг байна. Мөн боломжтой бол өдөрт нэг хундагаас хэтрэхгүй хэмжээнд улаан дарс уух гэнэ. Энэ нь Испаны ард иргэдэд эрүүл тодотголыг авахад чухал нөлөө үзүүлдэг аж.
Харин Испанчууд зөвхөн эрүүл хоол хүнсний төрлийг санал болгоод зогсохгүй хоол идэхдээ баяр баясгалантайгаар бусадтай ярьж хөөрч идэх нь ач холбогдолтой гэж зөвлөжээ.
Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа иргэдийн дундаж наслалт, эрүүл усны хангамж, хөрсний бохирдол, тамхины хэрэглээ, таргалалт зэрэг эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бүхий л зүйлсийг авч үздэг байна.
Харин хоёрдугаар байрт орсон Италичууд "La Dolce Vita" гэх талархал, хүлцэнгүй ба хөнгөн байдлыг эрэлхийлсэн амьдралын хэв маягаараа алдартай гэнэ.
Харамсалтай нь Монгол улсын хувьд хамгийн бага үзүүлэлттэй улсын нэгээр нэрлэгджээ.