x

Гайхамшиг: Тархигүй төрсөн хүүхэд эмч нарын таамгийг няцаалаа

Хүний бие организмын нууц тайлагдашгүй гэдгийг энэ түүх харуулж байна. Их Британийн Шелли, Роб Уолл хоёр хэнз хүүхэдтэй болж Ноа Уолл гэж нэрийдсэн байна. Харамсалтай нь бүсгүйг бүр жирэмсэн байхад л эмч нар ураг огт тархигүй болохыг мэдэж, тэдэнд жирэмслэлтийг зогсоох саналыг таван ч удаа тавьжээ.

Шинжилгээ, зургуудаас үзэхэд хүүгийн гавал дахь тархины хэмжээ байх ёстой хэмжээний дөнгөж хоёр хувь л байлаа. Үүнээс үүдээд эмч нар хүү ч амьдарч чадахгүй, төрмөгцөө амь алдана, амьдарлаа гэхэд ямар ч чадваргүй тахир дутуу хүн болно, ийм болохоор жирэмслэлтийг зогсооё гэж эцэг эхэд нь хэлсэн ч олон жилийн турш хүүхэд мөрөөдөж байсан хос зөвшөөрсөнгүй, хүүхдээ төрүүлсэн байна.

Тэд “Хэрэв бид залуу байсан бол эмч нарын зөвлөгөөг дагах л байлаа. Ганцхан бид хангалттай насжуу хүмүүс болохоор хүүхдийнхээ зулайг үнэрлэхийг үнэхээр хүсч байсан. Тэгээд ч бид аливааг өөдрөгөөр харж, Ноадаа амьдрах боломж өгөхөөр шийдсэн юм” гэж ярьж байна.

Эмч нар жаал хүүгийн энэ өчүүхэн тархи төрсний дараа улам устаж үгүй болно гэж оношилж байлаа. Тэгээд амь алддаггүй юм гэхэд хүү өөрөө бие даан хооллож, сууж, ч чадахгүй болно гэж сэтгэл зовниж байлаа.

Ингээд нэгэнт эцэг эх нь жирэмслэлтийг таслахаас татгалзсан болохоор эмчийн байнгын хяналтад байж төрүүлээд, хүүхдийг эмнэлгийн хяналтад байлгажээ. Жаал хүүг гурван настай байхад нь авсан шинжилгээгээр тэр хугацаанд жаал хүүгийн тархи төлжиж хэвийн хэмжээний 80 хувь болсон байсан нь эмч нарыг бүр гайхашруулжээ. Зарим эмчийн хэлж байгаагаар хүүгийн тархи хэт жаахан л болохоос эрүүл байсан, тэгээд толгойд нь дэмжлэг үзүүлэгч суурилуулсан нь нөлөөлж төлжүүлсэн байх гэнэ.

Ийнхүү анагаах ухааны түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй гайхамшиг тохиож эмч нарын гаргаж байсан бүхий л таамгийг Ноа хүүгийн амьдрал бүрэн няцаах нь тэр. Өнөөдөр Ноа зургаан нас хүрч маш сайн ярьж, бас серфи дээр гулгаж сурах гэж байна.

Гэхдээ хүү бүр төрөхөөсөө өмнө л нуруу, нугасны гэмтэлтэй байснаас өнөө хүртэл өөрөө бие даан явж чаддаггүй байна.

Одоо Шелли, Роб хоёр хүүгээ Австралийн сэргээн засах тусгай эмнэлэгт эмчлүүлж байна. Тэнд Ноа бусдын дэмжлэггүйгээр сууж, бас серфигээр гулгаж сурах гэж хичээллэж байна. Тэр өөрөө бие даан босож, явж, усны цана дээрээ зогсож чаддаг болохыг мөрөөдөж байна.

Эмчилгээний хувьд одоо эмч нар түүнд нейрофизикийн эмчилгээ буюу мэдрэлийн шингэн, хөдөлгөөний дасгал хийж байна. Хөдөлгөөний дасгалуудыг насанд хүрэгсдэд хийх ёстой ч эцэг ,эх нь эмч нарт итгэж ийм дасгал хийлгэж байгаа гэнэ.

Хүний биеийн энэ хөгжил, Британийн эмч нарыг үнэхээр гайхшируулан алмайруулж байна. “Түүний хийлгэсэн энэ эмчилгээнүүд тархины чадварыг сайжруулж, улмаар мэдрэлийн тогтолцоог нь залруулан эрүүлжүүлж байгаа гэж ойлголоо” гэж эцэг Ноа нь ярьжээ.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сээгий (66.181.189.36)
    Хүн тѳрлѳхтний хѳгжлийн ѳнѳѳгийн түвшинд нээж ойлгоогүй байгалийн тайлагдашгүй нууцуудын нэг нь энэ юм! Ѳѳрсдийгѳѳ устгачихгүй л бол аажим ч гэсэн байгалийн нууцуудаас цѳѳн цѳѳнѳѳр нь тайлж л байгаа! Эх дэлхий орчноо хэт бохирдуулах эсвэл цѳмийн зэвсгийн товчлуураа нэг эргүүн нь, эсвэл шизык нь дарчихгүй бол хүн тѳрлѳхтѳн байгаа цагт нууцуудыг нээж ѳѳрсдѳддѳѳ ашигтайгаар хэрэглэх сайхан ирээдүй бий !!!
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 4 цаг 22 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 4 цаг 24 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 4 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 4 цаг 27 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 4 цаг 28 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 4 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 4 цаг 33 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top