НҮБ-ын мэдээгээр дэлхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа ялимгүй. Гэхдээ хүйсийн тэнцвэр газар бүр өөр өөр. Арабын орнуудад эрэгтэйчүүд олон, гэтэл хуучин Зөвлөлтийн орнуудад эрэгтэйчүүд цөөхөн. Эрэгтэйчүүдийн анхаарал халамж хүрэлцээгүй хэдэн орныг танилцуулья.
Латви
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 84,8: 100
Балтийн тэнгисийн орнуудад эрчүүд дутагдалтай. Латви хүүхнүүд нутгаасаа нөхрөө олоход хүнд учраас Европын холбооны орнуудаас тэднийг хайх болжээ.
Литва
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 85,3 : 100
Латвичуудын ойрын хөрш литовчууд бүсдээ хамгийн олон эмэгтэйчүүдтэй. Төрөлт нь бас хангалтгүй. Үхлийн төвшин бага байдаг сайн талтай.
Мартиника
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 84,5 : 100
Карибын тэнгисийн жижиг арлыг эмэгтэйчүүдийн ольтриг гэж зоригтойгоор нэрлэж болно.
Кюрасао
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 85,6 : 100
Хүн ам зүйн эхийн эрхт ёс давамгайлах болсон Карибын бас нэг орон.
Гваделупа
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86 : 100
Францын колони байсан энэ оронд эрэгтэй, эмэгтэйчүүдийн зохицол тасарснаас ольтригийн хүн ам нь байнга хорогдож байна.
Украин
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,3 : 100
Славян эмэгтэйчүүд царайлаг, Украинд тэдний тоо эрчүүдээс их давсан байгаа. Тэгээд л “эхнэр экспортлогч орон” болчихоод байна.
Белорусь
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,8 : 100
Хуучин Зөвлөлтийн энэ улсад байдал ямар ч талаасаа яг Орос шиг л байгаа. Эрийнх нь мөс мууджээ.
Армени
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,5 : 100
Армян эмэгтэйчүүд үзэсгэлэн төгс, тачаангуй. Эрчүүдийг нь тэгж хэлэхгүй. Тэгээд л энэ улсад Ким Кардашьян шиг дэлхийн од болохоор охид их төрж байгаа.
Орос
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,8 : 100
Орост бусад славян орнуудын адил эмэгтэйчүүдийн тоо сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй нэмэгдсээрбайна. Гол шалтгааны нэг нь амьдралынх нь хэм хэмжээ ба тэнд эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 10 жилээр бага насалдаг.
Эстони
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88 : 100
Эстончууд финчуудын ойрын төрөл. Нутгийн бүсгүйчүүд нь цэнхэр нүдтэй, цайвар үстнүүд. Гэтэл тэднийг дандаа үнэлж магтах эрчүүдийн тоо хангалтгүй болжээ.
Сальвадор
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88,4:100
1990-ээд оны эхнээс төв Америкийн энэ улс эдийн засгийн хямралд байгаа. Энэ хугацаанд нөхөн үржихүйн насны, хөдөлмөрийн чадвартай эрчүүдийн тоо эрс цөөрсөн ба эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай хэвээр байна.
Гонконг
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88,5 : 100
Английн колони байсан, дэлхийн томоохон эдийн засгийн төв эмэгтэйчүүдийн хүчээр л оршин тогтнож байна. Зуун эмэгтэйн 12-т нь эрэгтэй олдохгүй байгаа.
Португали
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 89,9 :100
Хуурай статистикаар явах юм бол тэнд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүдтэй тааралдах магадлал өндөр. Халуухан португали эмэгтэйчүүдийн эрэлтийг гүйцээх эрчүүд тэнд цөөн.
Аруба
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 90,6 : 100
Голландын колони байсан энэ жижигхэн оронд дөнгөж 100 мянгаад хүн амьдардаг ба тэдний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд юм.
Унгар
Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 90,8 : 100
1990-ээд онуудад насанд хүрэгчдийн кинонд гоо үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүд нийлүүлдэг орон нь Унгар гэсэн албан бас статус тус орныг алдаршуулж ирэв. Тийм хандлагад гайхах зүйлгүй, эрчүүд хүрэлцээгүй.
М.Цогт