Америкийн TIME сэтгүүлийн шинжээчид болон редакторууд дэвшлийг урагшлуулж байгаа дэлхийн 50 шилдэг компанийн жагсаалтыг гаргажээ. Тэд “суут компаниудыг” тодруулахдаа онцгой санааг сэдсэн, нөлөөлсөн, амжилт болон амбицийг нь авч үзсэн байна.
Уг жагсаалтанд автомобилийн аж үйлдвэрийг дөнгөж ганцхан компани төлөөлсөн нь Volvo байв. Үйлдвэрлэгч автомобилийг эзэмших асуудалд хэрхэн хандсаныг шинжээчид өндөрөөр үнэсэн байна. Хандлага нь хэрэглээг эзэмших гэсэн төвшинд гаргасан гэлээ. Volvo Cars нь аж үйлдвэр дотроо тэр агшинг хамгийн түрүүнд мэдэрч Care by Volvo гэх абонентын сервисийг гарган ирсэн байв. Сар бүр тогтоогдсон тодорхой хэмжээний төлбөрийн дагуу хэрэглэгч машиныг авч болно. Зүгээр ч авахгүй түүнийг баталгаа, даатгал, замын элдэв үйлчилгээ мөн автын бүрэн хэмжээний үйлчилгээний багц дагалдсан байгааг тэд онцлон үнэлжээ.
Volvo компанийн хамт уг жагсаалтад Apple, Netflix, Pinterest, SpaceX, Spotify гэх аварга компаниуд багтсан байна. Volvo компани нь энэ жагсаалтад багтсан автомобилийн аж үйлдвэрийн цорын ганц төлөөлөгч нь болжээ.
М.Цогт