x

​​​​​​​Төв банкууд хагас зууны түүхэнд хамгийн их алт худалдан авчээ

Сүүлийн хагас зууны дотор төв банкууд хамгийн их хэмжээний алтыг өнгөрсөн жил худалдан авлаа гэж “Дэлхийн алтны зөвлөл” (WGC) мэдээлэв.

Санхүүгийн зах зээлд үнийн савчилт ихтэй, хөрөнгө байрлуулах  аюул багатай талбар хайх зэрэг элдэв шалтгаан алтны халуурлыг өдөөж өгчээ. Европын  улс төрийн байдал тогтворгүйжсэн нь бас энд нөлөөлсөн байна.

Алтны эрэлт 2018 онд 4 хувиар нэмэгдэн 4345,1 тонн болов. (2017 онд 4159,9 тонн) Гэтэл алтны санал нь зөвхөн 1 хувиар нэмэгдэж 4,490.2 тонн болсон байлаа.

“Даяарчлалын эдийн засаг удааширна, геополитикийн хурцатмал байдал нэмэгдсэн, санхүүгийн зах зээлийн үнийн савчилт зэрэг нь  алтны эрэлтийг нэмэгдүүлсэн гол шалтгаан болов. Эрсдлийн аюул нь хөрөнгө оруулагчид ба төв банкуудыг ихээхэн түгшээж байгаа ба тэр нь мөддөө арилахгүй бололтой. Алт энэ жилд хөрөнгө оруулах тааламжтай эх сурвалж хэвээр байна хэмээн Дэлхийн алтны зөвлөлийн зах зээлийн газрын дарга Алистер Хьюитт тайлбарлав.

Алтны үнэ өнгөрсөн оны сүүлчээр дээд зэргийн өсөлтөө харуулсан ба түүний шалтгаан нь брекситын хүлээлт, үнэт цаасны зах зээлийн үнийн доошлолт, мөн АНУ-ын Холбооны нөөцийн систем нь мөнгөний бодлогоо зөөллөнө гэсэн хүлээлт байлаа. Шинэ оны эхний сард алтны үнэ  өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүртэл нь нэмэгдлээ.

Алтыг хэт ихээр сонирхоход төв банкууд бас өөрийн хувь нэмрээ оруулсан. АНУ алтаас “долларын уяаг тайлсан” 1971 оноос хойш хамгийн их хэмжээний алтыг төв банкууд өнгөрсөн онд худалдан авсан байна. Төв банкнууд алт худалдан авахаа 74 хувиар нэмэгдүүлэн 651,5 тонн болгов. Тэр нь 1967 оноос хойших ажиглалтын түүхэнд хоёр дахь тохиолдол болсон бөгөөд өнгөрсөн онд Орос, Турк, Казахстан, Хятад, Польшийн банкууд алтан нөөцөө эрс нэмэгдүүлэв. Гулдмай ба зоосон дахь алтны эрэлт мэдэгдэхүйцээр нэмэгдэн 1090,2 тонн болов. Энэ секторын лидер нь Иран ба тэдний эрэлт нь 2018 онд 222 хувиар нэмэгдэж, 62 тонн болжээ. Төв банкууд ба хөрөнгө оруулагч нар алтан зоосыг ихээр худалдан авч байлаа. Энэ төрлийн худалдааны хэмжээ тав дахин нэмэгджээ!

Үнэт металлын эрэлт өнгөрсөн онд бараг нэмэгдээгүй 2200 тонн байлаа. Эрэлт Орос, Хятад, АНУ-д нэмэгдэж, Ойрхи дорнодод эрс буусан байна. Энэтхэгт ялимгүй буурлаа.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, төв банкнууд энэ жил эрэлтээ буулгахгүй ба Хятад, Энэтхэг хоёрт  бараг адил төвшинд байх гэнэ. Энэ онд хятадууд  900-1000 тн алт худалдан авах бол энэтхэгчүүд 750-850 тн алт авна гэж шинжээчид хэлж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 14 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 16 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 19 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 19 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 20 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 24 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 25 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top