x

Бразил Мадурогийн эсэргүүцлийг үл харгалзан Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гадны улсаас тусламж авахгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Харин энэ эсэргүүцлийг үл харгалзан ирэх амралтын өдрүүдэд Бразил улсаас тус улстай залгаа хил рүү хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж Бразилын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ. 

“Тусламжийг хүргэх, тараах ажлыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо зохион байгуулж байгаа” гэж дээрх мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд Венесуэлд хямрал нүүрлэсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тусламжийн үйл ажиллагаа нэмэгдэж буйг АНУ-ын зохион байгуулсан “шоу” хэмээн нэрлэж байгаа юм.

Тодруулбал, ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-аас Венесуэл рүү илгээх тусламжийг хүлээн авахаар төлөвлөж байсан Нидерландын Куракао аралтай залгаа улсынхаа хилийг хаагаад байгаа юм.

Куракао аралтай агаар болон усаар хиллэдэг хилийг хаасан тухай Венесуэлийн цэргийн хүчний өндөр албан тушаалтан Владимир Кинтеро мягмар гаригт албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тус улсын цэргийн хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ гэдгээ дахин батлаад, улсын эрхийг Хуан Гуайдод шилжүүлэн өгөх АНУ-ын Ерөнхийлөгчийн уриалгад татгалзсан хариу өгчээ.

Цэргийн албан хаагчид урьд нь Колумби улстай залгаа хилээр АНУ-ын тусламж нэвтрэхээс сэргийлж, гүүрний зорчих хэсэгт нефть тээврэлэгч болон ачааны чингэлгүүд байрлуулж байсан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 6 цаг 15 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 6 цаг 17 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 6 цаг 19 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 6 цаг 20 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 6 цаг 21 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 6 цаг 25 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 6 цаг 26 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Өчигдөр 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Өчигдөр 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Өчигдөр 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Өчигдөр 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Өчигдөр 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Өчигдөр 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Өчигдөр 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Өчигдөр 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Өчигдөр 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Өчигдөр 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Өчигдөр 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Өчигдөр 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Өчигдөр 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top