Дэлхийн хоёрдугаар дайны үед Польшийг чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлтийн дайдчын дурсгалын хүндэтгэн босгосон 100 гаруй хөшөөг тус улс 2014 оноос хойш буулгасан байна. Польшид суугаа Элчин сайд Сергей Андреев Польшийн умард нутаг Пененогийн дэргэдэх генерал Иван Черняховскийн амь үрэгдсэн газарт очихдоо мэдэгджээ. Зөвлөлтийн генералын амь үрэгдсэн газарт босгосон дурсгалын цогцолборыг 2015 онд Польшийн Засгийн газрын шийдвэрээр буулгасан юм байна.
“Бидний тооцоолсноор 2014 оноос хойш өнөөг хүртэл 100 гаруй хөшөө дурсгалыг буулгасан байна” гэж Андреев хэлээд одоо бас 100 гаруй хөшөө үлдэж байгаа гэжээ.
Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолборуудыг буулгаж байгаа энэ үйл явцыг Москва хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж элчин сайд хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна. “Хөшөө дурсгал бол тэнд ямар зүйл явдал болсон, хүмүүс гавьяа байгуулж, амь үрэгдсэнийг илэрхийлдэг зүйл” гэж тэр онцолжээ.
Гитлерийн Германыг ялах, фашистуудад эзлэгдсэн улс орнуудыг чөлөөлөхөд ЗХУ асар их хувь нэмэр оруулсан юм. Ганцхан сүүлийн жилүүдэд Польшийн эрх баригчид Оросын эсрэг үзлийг илт баримтлах болж, энэ уриан дор Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг буулгасаар байгаа юм.
Польш 2017 оны зургадугаар сарын 22-нд (Энэ нь Эх орны дайн эхэлсэн өдөр)коммунизмын суртал нэвтрүүлгийг хориглох тухай хуульдаа өөрчлөлт оруулан Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг буулгах асуудал оруулсан юм. Оросын Гадаад хэргийн яам үүнийг “Илт өдөөн хатгасан үйлдэл” гээд энэ бүхэн ямар нэг хариугүй өнгөрөхгүй гэж сануулжээ.
Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" өдөр тутмын сонин
Сэтгэгдэл (1)