АНУ ба БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны сөргөлдөөний хурцатмал байдал өөрийн үр дүнг өгч байна. Хоёр орны худалдаа нь нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 13,9 хувиар буурсан байна. Худалдааны эргэлт нь нэгдүгээр сард $45,78 тэрбум доллар байсан тухай Хятадын Гаалийн газраас мэдээлэв.
Вашингтоны өдөөсөн худалдааны дайны гол шалтаг болсон худалдааны эргэлтийн зөрүү буурсаар байна. Тэр нь $29,89 тэрбум байснаа нэгдүгээр сард $27,3 тэрбумд хүрэв.
АНУ-д нийлүүлэх Хятадын экспорт 2,4 хувиар уруудан $36,5 тэрбумд хүрлээ. АНУ жилийн өмнөхөөс 41,2 хувиар бага барааг Дундад улсад импортолжээ. Тэр нь дөнгөж $9,2 тэрбум доллар байв.
Хятадын Гаалийн мэдээ нь Бээжинд хоёр орны худалдааны зөрүүг арилгахаар дээд төвшинд хийгдэж байгаа хоёр хоногийн хэлэлцээртэй давхцан нийтлэгдлээ. Хоёр талд ашигтай гэрээ байгуулахад талуудад зөвхөн хоёр долоо хоног үлдээд байна. Хэрэв тохиролцож чадахгүй бол талуудын гаалийн шинэ татварын арга хэмжээ гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
М.Цогт