Дуу шуугиантай хятад дүүргүүд, наранд гялалзсан тэнгэр багандсан өндөр байшингууд, ширэнгэн ой, урт, цэвэрхэн наранд шарлагын элсэн эргүүд энэ бүгд Малайзийн вант улсад байдаг юм. Малайзийн вант улсаар зочловол заавал очиж гайхалтай 10 газрыг танилцуулж байна.
Малайзийн экс нийслэл Куала‑Лумпур
Дэлхийд алдартай "Petronas Towers" ихэр цамхгууд нь Малайн дүүргийн зуун жилийн байр сууц дээр сүндэрлэнэ. Эндээс Куала‑Лумпур тэлж эхэлжээ. Чай тауны үнэрт зах цамхгийн бэлд тэлсэн хот билээ. Энэ түүхийн баян өвтэй газар. Куала‑Лумпур нь Азийн шопингийн төвөөр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн том худалдааны төв нь "Suria KLCC" нэртэй бөгөөд ихэр цамхгуудын дор байрладаг. Бэлэг дурсгал авах гэвэл Pasar Seni гэх төв захад очих хэрэгтэй.
Дашрамд, Куала‑Лумпур аль эрт Малайзийн нийслэл байхаа больсон. 2005 онд бүх захиргааг тусгайлан босгосон “Түшмэдүүдийн хотхон Путраджайяд" нүүлгэсэн байна.
Бату агуйнууд
Куала-Лумпур, Малайз
Куала‑Лумпур хотоос 13 километрын зайд Бату агуй байрладаг. Энэтхэгчүүдийн "Даяан" хийдэг газар аж. Цогцолбор нь хийд дацан болгосон хэд хэдэн агуйнуудаас бүрдэнэ. Гол сүм рүү нь 272 шаттай алдартай зам хөтлөх бөгөөд түүгээр даяанч бүр өгсөн гарах ёстой. Зарим нь мөлхөж байгаад ч хамаагүй дээш гарна.
Сүм хийдээс арай дор Харанхуй агуй байх ба тэр нь хоёр км гаруй үргэлжилсэн сүлжсэн замтай. Гурав дахь үндсэн агуйд нь энэтхэг шашины баримал, зураг хадгалагддаг нэг ёсны галерей юм.
Агуйт толгойн бэлд Шива бурхны хүү Муруганы 43 метрийн өндөр алтан баримал байрлах ба энэтхэгчүүд голчлон түүнд мөргөдөг аж.
Лангкави ольтриг
Энэ ольтригийн гол аралд элсэн эрэг нь ширэнгэн ойгоор бүрхэгдсэн толгойдыг бүслэн байдаг. Цэцэрлэгт нь улаан жасмин цэцэглэж, зах нь шар тарвасаас эхлээд бүхий л жимсээр дүүрэн. Бааранд нь гадилын дайкири дарс урсч, гудамжны гал тогооны загасны халуун шөл карритай лапшаны үнэр хамар цоргино. Энд бичнүүд “хулгай” хийдэг гэнэ.
Лангкавийн дурсгалт газруудад эртнээс нээгдээгүй гэхдээ цэвэр цэмцгэр байдал, чанартай дэд бүтэц, нутгийн амт чанартай хоол унд, усан эмчилгээгээр жуулчдыг татдаг. Тэндхийн элс нь эрдэс бодис ихтэй учраас бас л эмчилгээ болдог.
Канатан зам
Лангкави, Малайз
Лангкави арлын нэг толгойн оройд канатан замын кабинд суугаад гарч болно. Тэнгэр цэлмэг байхад дээрээс Лангкиви тэр чигтээ цаашилбал Тайланд, Индонезийн нутаг харагдана.
Аквариум "Underwater World Langkawi"
Лангкави, Малайз
Зүүн өмнөд Азийн томоохон аквариум Лангкави аралд бий бөгөөд тэнд 4000 төрлийн загас жараахай амьдардаг. Энд зөвхөн загасаар дуусахгүй. “Халуун орны ой” танхимд хуурай газрын яст мэлхийнүүд, ягаан фламинго шувуу, хар хун, аймхай жижигхэн мармозеткууд бич, алаг лемур, тотийг үзэж болно.
“Мөсөн ертөнц” танхимд антарктидын оцон шувууд бий. Оцон шувууд энд дасч үржиж байгаа аж.
Борнео арал
Малайз
Хэмжээгээрээ дэлхийн гуравт орох арлыг Малайз, Индонез, Брунейн гэж хуваасан байдаг. Орон нутгийн дурсгалт газрууд нь эртний газрын элэгдлээр эвдэрсэн уулнууд, нэвтэршгүй ширэнгэн ой, байгальтайгаа холбоогоо таслаагүй хүй нэгдлийн үеийн омгууд олон байдаг. Ширэнгэн ойд нь дэлхийн хамгийн том раффлезия гэх цэцэг ургаж, сарсан багваахай, диваажингийн шувууд, орангутанг бич амьдарна. Эргийн ойролцоох усанд нь яст мэлхийн олон төрөл, усан гахайг үзэж болно.
Сипадан арал
Борнео, Малайз
Борнеогийн эргийн орчмын жижиг арлууд далайн гүний шумбалт хийх дэлхийн шилдэг газруудад тооцогддог. Хамгийн алдартай нь Сипадан бөгөөд түүний тойрсон шүрний ургац нь далайн олон амьтдын орогнол болдог. Энд цагаан сүүлт акул, яст мэлхий, барракуд, тоть загас нуруундаа эвэрт зэргээс гадна яст мэлхийн ястай агуйг үзэж болно.
Хөөрхий загаснууд тэнд төөрөөд гарч чадаагүй бололтой. Хэзээ нэгэн цагт энэ арал галт уул байгаад унтарж усанд живсэн аж.
Үндэсний парк Канибалу
Борнео, Малайз
Кинабалу нь Зүүн өмнөд Азийн мөн Борнео арлын төдийгүй Малайзийн хамгийн өндөр (4095 метр) уул юм. Түүний орчны адил нэртэй паркийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бичигджээ. Тэнд ургамал, амьтны асар олон төрөл бий. Зөвхөн цахирмаа цэцэг гэхэд л 800 төрөл нь ургадаг! Мөн тэндхийн ширэнгэн ойд 10 төрлийн шавьж идэгч ургамал бий. Тэдний нэг раффлезия хэмжээгээр асар том ба голч нь нэг метр хүрнэ.
Өндөрт оршдог нь найрсаг хүлээн авалтад огт саад болохгүй. Канибалугийн оргилд хүссэн бүр гарч болно. Уулчны сургалт тусгай бэлтгэл хэрэггүй.
Кунунг‑Мулу агуйнууд
Борнео, Малайз
Кунунг‑Мулу гэдэг үндэсний парк Борнео аралд байх бөгөөд, энэ агуйнууд цэвэрхэнээрээ алдартай. Агуй судлаачид одоогоор 125 км гаруй агуйн замыг судлаад байгаа аж.
Хамгийн том агуй нь 700х300 метрийн талбайтай ба өндөр нь 70 метр, түүнд нэгэн зэрэг 40 "Боинг-747" агаарын хөлөг эсвэл гурван Улаан талбайг багтааж болно гээд төсөөл дөө. Агуйнуудаар хийх экскурс нь цаг гаруй үргэлжлэх бөгөөд гурван км замыг туулна.
Бас нэг байгалийн "аттракцион" нь Гунунг‑Мулу парк. "Deer" агуйд амьдардаг гурван сая орчим сарсан багваахай орой бүрийн 17.30-18.30 цагийн хооронд агуйгаас нисэн гарах нь ер бусын гайхалтай үзэгддэг гэнэ.
Мамутик арал
Борнео, Малайз
Тунку Абдул‑Рахман ольтригийн хамгийн жижигхэн арал үзэсгэлэнтэй сайхнаараа бусдаас дутахгүй. Мамутикийн эргэн тойрны шүрэн рифүүд багтай шумбагчдад ихээхэн таалагдана. Наранд шарлагын газрууд нь цэвэрхэн, хөл хөдөлгөөн багатай. Энэ нь ямар ч хүнд таашаалтай.
Аралд хэд хэдэн ресторан, кафе ажиллана харин орон сууц гэж байхгүй ажээ.
М.Цогт